Дата: Бэрх тосгонд 26.8 тэрбум төгрөгийг хуваарилсан бол ижил тосгонд нэг ч төгрөг төсөвлөөгүй байна
Манай улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт гарсан билээ. Тэгвэл ирэх жилийн хөрөнгө оруулалтын төслийн байршлаар Хэнтий аймаг тэргүүлсэн юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд 59.52 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, барилга байгууламж барихаас ирэх жилийн төсөвт 26.86 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилжээ. Бэрх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрөлх тосгон юм.
Үүнд:
• Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилгад 838.4 сая төгрөг
• Цагдаагийн тасгийн байранд 304 сая төгрөг
• Сумдын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээнд 14.4 тэрбум төгрөг /Бэрх тосгоноос гадна тус аймгийн найман сум хамаарна/
• Олон улсын стандартын 640 суудалтай сургуулийн барилгад 2.9 тэрбум төгрөг
• Соёлын ордны их засварт 16.7 сая төгрөг
• Дулааны станцад 6.9 тэрбум төгрөг
• Дулаан хангамжийн шугам сүлжээ, дулаан дамжуулах төвд 1.5 тэрбум төгрөгийг тус тус хуваарилсан байна.
Дээрх төсөлт ажлуудыг 2019 оноос эхлүүлжээ. Бэрх тосгон нь 2021 оны байдлаар 2377 хүн амтай. Механик тооцооллоор ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэг хүнд оногдохоор бодож үзвэл Бэрх тосгоны нэг хүн амд 11.3 сая төгрөг ногдож байгаа юм. Тус тосгон нь хайлуур жоншны томоохон ордын нэг болох Бэрхий уурхайгаар алдартай. 1994 онд хаагдсан тус ордыг өдгөө далд уурхайн музей болгон ашиглахаар бэлтгэж байгаа.
Тэгвэл тус сумтай ойролцоо хүн амтайгаас гадна жоншны уурхайтай Дорноговь аймгийн Айраг суманд ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэдэн төгрөгийг төсөвлөсөнг судаллаа. Айраг сум 3638 хүн амтай. Тус аймагт ирэх жилийн улсын төсвийн хөрөнгөөр хийх төсөл, бүтээн байгуулалтын ажил нэг ширхэг ч байсангүй.
Товчхондоо Бэрх тосгонтой хэд хэдэн зүйлээрээ төстэй дурын нэгэн сумыг сонгож харьцуулахад орон нутагт хуваарилсан төсөв ийн ажиглагдлаа. Урт нэрт хууль болох Хэмнэлтийн тухай хуулиа бодсон ч, улсын төсвөө алдагдалтай батласнаа харахад Бэрх тосгонд хуваарилсан төсөв үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгаа өсгөх бодлоготой цаг үед төдийлөн оновтой байсангүй.
Н.АНУЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ай яа яа ...цццц.... 3000 хүрэхгүй хүн оршин суудаг нэг жижиг тосгонд тэгээд Дулааны станц барьчихаж байгаа юм уу? Тэр чинь 1 сумын төв л гэсэн үг шүү дээ. 640 суудалтай сургууль ч томдоно. Үнэхээр буруу шийдвэр
Данхыг зайлуулъя аа.
Бэрх чинь дээр үед Оросуудын барьсан тосгон, жижиг ДС нь олон жил ажиллаж муудсан, маш их доголдож тосгоноо хөлдөөхийн даваан дээр байгаа, дээр үед тосгоноороо хөлдөж бөйсан, хүндхэн байгаа зайлуул
алагчлах гэдэг энэ дээ.Бэрхийнхнээс бусад нь монголчууд биш юм байнл даа.
danhan tolgoitiig berh ruu ni zailuulah heregtei
ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ТАНАЙХ ЕРӨНХИЙ САДЫГ ТӨРҮҮЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ.ИХ АТААРХАЖ ГЭНЭ
За ирэх жил наанаа Оюукаагийн хөшөөг босгож мөнгөөр бүр, дараа жил нь алтаар бүрэх төсөв батал! Болоош дээ!!!
чадаж байгаа юманд арга байхгүйдээ
Нэг намыг сонговол ингэдэг юм монголчуудаа. одоо яая гэхмээнэв