Нийгэм мэдээ

Б.Ууганбаяр: Бид туршлагатай байсан учраас аврах ажиллагаанд сандарч, мэгдээгүй

Турк улсад аврах ажиллагаа явуулсан манай баг өнөөдөр эх орондоо газардлаа.

Ийнхүү аврах ажиллагааны үйл явц, амжилтын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: 

“Манай улсын баг дараах гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн:

1. Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах
2. Хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
3. Монголын ард түмнээс илгээсэн хүмүүсийн тусламжийг хүргэх.

Ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж ажилласан чадсан” гэлээ.

Цаашлаад Монголын ард түмнээс илгээсэн тусламжийн барааг Истанбул хотоос хүлээн авч, газар хөдлөлтийн голомтод хүргэх ажлыг зохилн байгуулсан талаараа ярьсан юм.

Б.Ууганбаяр “Гамшгийн голомт аймшигтай нөхцөл байдалтай байсан. Манай аврагчдын ур чадвар бусад багийнхнаас дордохооргүй байлаа. Монголын багийг хүмүүс мэддэг болсон. Үүнээс гадна орон нутгийн хүмүүс эрэн хайх аврах ажиллагаанд ажиллаад өгөөч гэлцэж байлаа. Бид туршлагатай байсан учраас саяны ажиллагаа зохион байгуулахад сандарч, мэгдэх тохиолдол гараагүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяр хүргэе
Баяр хүргэе

Мундаг байна баяр хүргэе

Би Бат
Би Бат

Баяр хүргэе!

Зочин
Зочин

Telvizeer garah durtai zolig

Бат
Бат

Гадаадад түймэрт оролцохгүй яасан бэ

Холбоотой мэдээ

Back to top button