Нийгэм мэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д хараат бус гишүүн сонгон шалгаруулна

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 5.17, 5.18, 6.8.2дахь заалтыг тус тус  үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бусгишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 

1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:

1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодохбүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрболон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан;

1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийнэрхтэй байх;

1.3 сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

1.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх; 

1.5. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, аудитын байгууллагад ажиллаж байсан туршлагатай(Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;

1.6. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэдхөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаархэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

1.7. Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээявуулах эрхтэй байх (олон улсын мэргэжлийн шалгалт өгчэрх авсан бол давуу тал болно).

2. Хуулийн чиглэлээр:

2.1.  Эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой /хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй/, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн эрх зүй, компани, арилжааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 15-аас доошгүй жил ажилласан;

2.2. Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, туслалцаа, өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажилласан, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, удирдах ажлын туршлагатай байх;

2.3. сүүлийн 8-аас доошгүй жил томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

2.4. 3-аас доошгүй бизнесийн төсөлд хамтран оролцож амжилттай хэрэгжүүлсэн байх; 

2.5 Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

3. Уул уурхайн чиглэлээр

3.1 Геологи, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Зөвлөх инженер, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

3.2. сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан байх;

3.3. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх; 

3.4 Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;

3.5 Уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалынордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатайбол давуу тал болно;

3.6 Уул уурхайн салбарт төслийн хөрөнгөоруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай болдавуу тал болно. 

4Хөрөнгийн удирдлагын чиглэлээр

4.1 Бизнесийн удирдлага, эдийн засаг, хөрөнгийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрболон түүнээс дээш зэрэгтэй, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

4.2. Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийнажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсынмэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

4.3 Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай, үүний  5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

4.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх; 

4.5 Хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалдажиллаж байсан туршлагатай байх;

4.6 Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийнбайгууллага, уул уурхайн компаниуд, үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн)байвал давуу тал болно;

4.7 Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэдхөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаархэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдахзөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдаххангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх.

2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийнүйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцааэзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтранажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүйбайхаас гадна бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;

3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусадгишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэлсонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;

4. Компани болон компанийн нэгдлийн томоохонхарилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албантушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтайхийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэжүзнэ/;

5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нькомпанийн болон нэгдлийн бусад оролцогчдод эрх бүхийалбан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;

6. компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх.

7. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;

8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйлажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээрхасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;

9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

10. Эрдэнэс Монгол нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газарт ажилладаггүй байх;

11.Гадаад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

12. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн албахашдаггүй байх;

13. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдахзөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх:

14. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэнбайгууллагаасаа тодорхойлолт авах, ажилэрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынталаарх мэдээлэл);4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатынхуулбар;6. Иргэний үнэмлэхийн хуулбар;7. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд.                                                 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг2023 оны 04 дүгээр  сарын 06ы өдрийн 11:00 цагхүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гаднаталд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбообарих утасны дугаар бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыгхийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаанолгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаастатгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгоншалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасаниргэнтэй зөвхөн холбоо барина.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 

ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button