60 настай эрэгтэй согтуудаа хүний амь хөнөөж мөн бусдыг хутгалжээ

Товч агуулга: 60 настай эрэгтэй согтуурсан үедээ мэс ашиглан 49 настай эрэгтэйн амийг хөнөөж, 52 настай эрэгтэйг гэмтээжээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулж, улмаар 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.