Нийгэм мэдээ
Танилц: Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Засгийн газар өнөөдөр /2023.04.26/ ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрээ танилцуулсан.
Энэ үеэр зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн байна.
Хуулиараа: Холбогдох асуудлыг Засгийн газар хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг бол Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Тэгвэл,
- Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболд
- Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал
- Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг
- Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням нарын томилолтын хугацаа дуусаж буй учраас эгүүлэн татах саналыг,
- С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
- Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
- Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
- Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.
Өмнө нь мэдээлсэнчлэн, Э.Сарантогосыг ажлын шаардлагын улмаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаас эгүүлэн татаж, Канад улсад суух Элчин сайдаар томилох саналд хүрсэн.
Харин Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилсон юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга ч Мөнх-Эрдэнээс ялгаатай болов уу?
Сэлэнгийн экс ч эрэвгэр дэрэвгэрээ харин амархан борлуулах нь дээ Ийм этгээдийг томилж л байдаг