Нийгэм мэдээ
Сурагчдын зуны амралт тавдугаар сарын 26-наас эхэлнэ

2022-2023 оны хичээлийн жилийн зуны амралт энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
1-3 ангийн сурагчид тавдугаар 26-ны баасан гарагт хичээллээд амарна. Харин 4-5 дугаар анги зургаадугаар сарын 5-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 12-наас амарна.
Зуны амралтын хуваарь:
- 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29
- 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.
Б.БАЯРТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Насанд хүрээгүй охидын зургыг хамаагүй авахаа болимоор байна.