Нийгэм мэдээ
ГЕГ-аас 81 албан хаагчийг "шүүрджээ"
Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох "Шүүр" идэвхтэй хэрэгжиж буй.
Гаалийн байгууллагаас энэ ажлын хүрээнд 1,445 гаалийн улсын байцаагч, төрийн үйлчилгээний 465 гаалийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлтийн материалыг шалгахад төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61, тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагч байна.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэ хүмүүс төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд тэнцвэл эргээд гаалийн байгууллагад ажиллаж болох юм байна. Түүнчлэн АТГ-аас ирсэн ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлагын дагуу 20 гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.