Нийгэм мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форумыг зохион байгуулж ирлээ.

Энэ жилийн тухайд 2023 оны тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд АНУ-ын Нью Иоркт хотод Хүний эрхийн ирээдүйг тодорхойлох нь: Бүх эрхийн үндэс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх юм сэдвийн дор чууллаа.

2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ: ТӨЛӨӨЛӨЛ, ИТГЭЛ БА БОЛОМЖУУД сэдэвт форумыг 5 дугаар сарын 4-ний өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахаар ажиллаж байна.

МСНЭ-ээс өнөөдөр /2023.05.03/ өдөр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум, Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц үйл ажиллагааг зохион байгуулж байна.

“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг дэлхийн улс орнууд жил бүр өөр, өөр сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тухайн жилдээ салбартаа хамгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, шийдэл хайсаар ирсэн юм.

Монгол Улсад 2022 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж буй. Тухайлбал: “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу АСУУДАЛТАЙ гэж дүгнэсэн.

Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхэд “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн утга учир оршино. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХЭН НЭГЭН ЭРХ МЭДЭЛТНИЙ СУГАНЫ ҮС БОЛЖ НИЙГЭМД ТЭНЦВЭРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭН ХҮНИЙГ МАНДУУЛДАГ БАС АЛЖ БОЛДОГ ЭНЭ ЗАХИАЛГЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ХУЦНА БИЗ.УГ НЬ БОЛ ХЭВЛЭЛИЙН ЖИНХЭНЭ НЭЭЛТТЭЙ БОДИТ БАЙДАЛ НЬ ӨӨРӨӨ ИХ ЧУХАЛ ЗАСАГЛАЛЫН АЛДАА ОНООГ БАРИМТТАЙ ШҮҮМЖИЛЖ НИЙГЭМД ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ НЬ ЧУХАЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОНУУЛ УЛС ТӨРЧДИЙН УВАЙГҮЙ ХУЙВАЛДААН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ЗОГСОЛТГҮЙ ГҮЙДЭГ МАРАФОН ЭДГЭЭРИЙГ Л ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.МОНГОЛД СЭТГҮҮЛЧ БАЙХГҮЙ ХЭН НЭГНИЙ ДАЛБААН ДОР ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР ЗҮГЭЭР Л ЭНЭ САЙХАН МЭРЭГЖЛЭЭ ЗАРЧИХДАГ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ САЛБАДАЙГУУД ХОТ ТОХИЖУУЛАХАД ОЧИЖ ХОГ ШҮҮРД БЫСДАНУУД

Холбоотой мэдээ

Back to top button