Оюутолгойд бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн 172 ажилчин ажил хаялт зарлалаа

Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарт ил болон далд уурхайн техник, бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг "Эпирок Монголиа" ХХК-ийн 172 ажилчин ажил хаялт зарлана. Тодруулбал, тус компани ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны улмаас ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүйд хүрсэн байна. Ханган нийлүүлэгч компани илүү цаг тооцуулах, дундаж цалин хөлс тогтоох гэсэн хоёр зүйл заалтаар үүссэн маргаан 2022 оны зургаадугаар сараас эхэлжээ.
"Эпирок Монголиа" ХХК-ийн 172 ажилтан дөрвөн ээлжээр ажилладаг бөгөөд ажил хаялтыг одоо уурхайн талбар дээр ажиллаж буй хоёр ээлжийн 70 мэргэжилтэн, ажилчид хийх юм байна.
Түүнчлэн МҮЭ-ийн холбооны байранд өнөөдөр /2023.05.03/ Оюу толгойн төслийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэгч "Эпирок Монголиа” компанийн ажилчид ажил хаяж байгаа талаар Геологи, эрчим хүя, уул уурхай ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
Б.БАЯРТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
О.т ажилдаг гэрээт компаниуд нийлж нэгдээд бүгд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага хүргүүл бүгд ажил хаях хэрэгтэй дэмжиж байгаа шүү
Эрхээ зөв эдэлж өндөр шаардлага тавьж сурах хэрэгтэй, маш зав
Менежментээ сайжруул.
сайн нэгдэж тэмцэх харэгтэй.
uluu tsag tootsoh.
Бөөндөө 12000 ажилтан бүгд ажил хаяаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байгаамдаа уг нь
Ажилгүй хүмүүс зөндөө л бна тэд нарыг сургаад аваач дээ.
Бүү тэнэг юм ярь !!наад захын эрхээ хамгаалж тэмцэх нь зөв.
Чи сургах гээд үздээ
Шүлсээ үсчүүлхээс өөр чадахгүй байж бас сургана....ккк
Зөв
Гэрээгээ биелүүлэхгүй, монгол хүний эрх зөрчиж байгаа бол ажил хаях нь зөв тэмцэлээ үр дүнд хүртэл нь үргэлжлүүлэх хэрэгтэй.Манай оронд манаы баялгийг ашиглаж байж монгол хүнийг дорд үзэх ёсгүй, хөдөлмөрөө бүрэн дүүрэн хангалттай үнэлүүлэх ёстой шүү!!!
Хятадуудыг оруулаад ирээ. Эд нарын юм хийдэг гэж юу л байлаа!!!
Чи л юу ч хийж чадахгүй байх, хэнч биш хог