Нийгэм мэдээ

Говь-Алтай аймгийг англи хэлний шуугиантай зэрэгцэн хос бичигт шилжүүлжээ

Говь-Алтай аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд тавдугаар сарын 1-нээс хос бичигт шилжлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 7 дугаар тогтоол, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ.

Аймгийн Засаг даргын 2023 он 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/198 дугаар захирамжаар 5 дугаар сарын 1-ний өдрөөс албан бичиг, захирамжлалын баримт бичгийг хос бичгээр үйлдэх үүрэг чиглэлийг баталсны дагуу төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд ийнхүү хос бичигт шилжлээ.

Англи хэлийг үндэстнээрээ хамгийн эхэнд сурах хэл болгохоор хуульчилж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас зааж эхлэх тухайтай зэрэгцэн Говь-Алтай аймгийн засаг ийнхүү гурван жилийн өмнө гаргасан тогтоолыг мөрдөж эхлэв.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Otgonbayat
Otgonbayat

Зөв дэмжиж байна

Б.Алтанцэцэг (ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠂ ᠠᠲᠮᠢᠨ )
Б.Алтанцэцэг (ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠂ ᠠᠲᠮᠢᠨ )

Үндэсний бичгээ төрийн бичиг болгох
ажилд хошуучилж, хос бичигтэн
болж байгаад талархаж байна.
ᠡᠬᠡ ᠬᠡᠯᠡ ᠪᠤᠯ ᠤᠯᠤᠰ ‍ᠣᠨ ᠤᠷᠤᠰᠢᠨ ᠲᠤᠭᠳᠠᠨᠢᠬᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠮᠦᠨ ᠃

Зочин
Зочин

buur aldarshihiin donton bolchjee ene nohor

Zochin
Zochin

Medrel ner aldariin donton

Ulzii
Ulzii

Orchin ued ym hugjisun ene tsagt hos baitugaal suran mongol hel mongol bicheg angil heliig hamt Dan zaah heregtei husvel etseg eh ni hamt zaalgaj bolon.
Bid hel usaa oligtoi medeeguin ulmaas huuhduudeech surch chadan gej unlej chadahgui bga.
1000 sonshoor 1 uz gej bdgdaa teheer sain ch bai muu ch bsi 3 langiin uzej bsn huuhed hojim haramsahgui.
Baga nasandaa shine zuil huleej avah chadamjin iluu undur bdg shuu.

Зочин
Зочин

Хуучин монгол бичгийг дунд ангиас нь ЕБС-д зааж хүүхэд бүр монгол эх хэлээрээ уншиж бичиж, сайн сурсан хүүхдүүд мэргэжил болгон эзэмших зэргийг дэмждэг. Харин төрийн албан ёсны бичиг,хос бичиг болохыг дэмжихгүй байна.Бүх зүйлс орчин үетэйгээ нийцэн дээшлэж дэвшиж байхын сацуу зэрэг зэрэг монгол хэлээрхи бичиг баримт, ажлаа 2 өөр бичгээр хөтлөнө гэдэг утгагүй. Тэр хирээр ямар их зардал,ямар их үр ашиггүй цаг, мөнгөний үргүйдэл болно гэдгийг мэдмээр. Тэгээд ч одоо хуучин монгол бичгийг хүн бүр мэдэхгүй. Энэ аймаг худлаа дүр эсгэж,рекламдах юун билээ

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Манай нутгийнхан үлгэр жишээ болж буйг сонсоод баярлаж байна. Дарга, удирдагч болгон ийм зорьмог сайхан шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг бол Монгол улс дэгжиж дээшлэхийн үүд болохсон доо. Нутгийнхандаа баяр хүргье.

Зочин
Зочин

Босоо бичгээр яаж дэлхийн хөгжилтэй танилцахын бол. Өвөрмонголын араас оруулж аажмаар уусгах Хятад бодлого.

Холбоотой мэдээ

Back to top button