Нийгэм мэдээ

Хан-Уул, Баянгол дүүрэгт хоёр сар зам хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүргийн 23-хороо наадамчдын замаас нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбоотой авто замын хөдөлгөөн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Энэ оны тавдугаар сарын 01 өдрөөс долоодугаар сарын 01 өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Мөн нийслэлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто зам, замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэнэ.

Хугацааны хувьд 2023 оны тавдугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 10-ны өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зунжингаа л юм болно доо

МАН
МАН

Тамаа ид Хан-Уулынхан минь , хэн та нарыг тэнд амьдар гэсэн юм

Зочин
Зочин

Бүтэн 2 сар хаадаг нь ч юув дээ , Жоохон замыг

Зочин
Зочин

МАН -ЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧЭЭ. АЖИЛ ЕРӨӨСӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button