Германы цагдаагийн газраас Монголд хуурамч бичиг баримт таних төхөөрөмж бэлэглэлээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны цагдаагийн газраас хандивласан хуурамч баримт бичиг таних, шалгах тоног, төхөөрөмжүүдийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүлээлгэн өгчээ.
Эдгээр тоног төхөөрөмжүүд Монгол Улсад хууль бус, хуурамч баримт бичигтэй гадаадын иргэн нэвтрэхэд таньж шалган, зөрчлийг арилгахад дэмжлэг болох юм байна.
Гадаадын иргэн, харьяатын газар өдөрт дунджаар 1000 гаруй хүнд цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчилж буй хэдий ч хуурамч баримт бичиг үйлдэх эрсдэлийг тооцож, шалгах, нягтлах шаардлагатай байдаг аж.
Тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үеэр тус газраас Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оны “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Европын холбооны улсууд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Цаашид Монгол Улсад оршин сууж буй Герман улсын иргэд тоо нэмэгдэж, үйл ажиллагаа явуулах байгууллагууд улам өргөжихийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн энэ үеэр Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын мэргэжилтэн Рейнер Кроп, Арон Бродер нар “Баримт бичгийн хуурмаглал” сэдвийн хүрээнд баримт бичгийн нууцлал, шенгений орны зорчих нөхцөл, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, тоног төхөөрөмж ашиглах, хуурамч баримт бичгийг илрүүлэх арга туршлагаасаа нийт албан хаагчдад хуваалцсан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.