Г.Очир-Эрдэнэ хүүд аав нь донор болж, чөмөг суулгана

"Увертюра" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ цусны цочмог хорт хавдар өвчнөөр өвдөж, гурав дахь жилдээ эмчлүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд дуучны гэр бүл БНТУ-д хүүгээ эмчлүүлж, хамтлагийн залуус болон урлагийн салбарынхан эх орондоо болон Туркт хандивын тоглолт хийсэн.
Харин одоо хүүд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр болжээ. Ингэхдээ аав Ж.Ганбаатар нь донор болно. Гэвч хагалгааны зардал 280 сая төгрөг дутаж байгааг бөгөөд ард түмнээсээ тусламж хүсэж байна.

Энэ талаар хүүгийн аав " Аав нь хүүгийнхээ донор болох юм чинь алзахгүй ээ. Мэдээж энэ хүртэл маш их зардал мөнгө сэтгэлийн хүч хайрлаж тусалж дэмжиж байгаа анд найзууд, гэр бүл хамаатан садан, намайг танвдаг бүх хүмүүстээ болон Монголын сайхан сэтгэлт хүмүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа" гэжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнэ маань хаг�##�гаа хийлгэж эрүүл саруул болно. Монголын ард түмэн бүгдээрээ тус�##�ж, хүүгээ эрүүл болгоно.
Ашгүй аав нь донор болох нь тэгээд чөмөг солиулб�##� эдгэрэх магадл�##� өндөр, дансаа найдвартай бас ил тод тавих хэрэгтэй шүү, хүмүүс сайн мэдэхгүй байгаа т�##� байгаа ,санаа зовох юмгүй, бид хамтдаа жаахан хичээгээд тус�##�б�##� хүү маань босоод ирнэ