Нийгэм мэдээ

МИАТ Хонконг, Бээжин, Гуанжоу руу 16 нас хүртэлх хүүхдийн тийзийг үнэгүй болголоо

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Зочлох жил" болгон зарлаж, "Welcome to Mongolia" урианд дор зочлох жилийн үйл ажиллагааг идэвхжүүлээд буй. Энэ хүрээнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Хонконг, Гуанжоу, Бээжин буюу БНХАУ-ын чиглэлд үйлдэж буй нислэгтээ урамшуулалт хөтөлбөр зарлаад байна. Тодруулбал, дээрх чиглэлийн нислэгт 2-16 насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих боломжийг бүрдүүллээ.

Тус хөтөлбөр нь 6-р сарын 1-нээс 30-ыг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Жич: Хөнгөлөлтөд нисэх буудлын татвар, хураамж ороогүй болно. Дээрх чиглэлүүдийн нисэх буудлын татвар хураамж өнөөдрийн байдлаар Бээжинд 441,000₮, Хонконгд 575,700, Гуанжоуд 392,400₮ байна.

БЭЭЖИН ЧИГЛЭЛД2-14 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэх урамшуулал Бээжин чиглэлд 5-р сарын 15-наас 7-р сарын 31-г дуустал үргэлжлэхээс гадна нэмж тус чиглэлд илүү тээшний урамшуулал зарлалаа. (Илүү тээшний урамшуулал нь бүртгүүлсэн зорчигч 23+23кг тээшийг үнэ төлбөргүй авч явж болно. Ингэхдээ,

  • Улаанбаатар - Хонконг

2023.06.01 - 2023.06.30 өдрийг дуустал

  • Улаанбаатар - Бээжин

2023.05.15 - 2023.07.31 өдрийг дуустал үргэлжлэх ба илүү тээшний урамшуулалтай.

  • Улаанбаатар - Гуанжоу

2023.07.01 - 2023.10.27 өдрийг дуусталх хугацаанд уг урамшуулал үйлчлэх юм байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг 11-333999 дугаарт хандан лавлах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 10, 2023 16:06

ер.сайд нь жил бүр сая жуулчин авна гээд л яриад байдаг.Жуулчид олноор ирэх хамгийн чух�##� юм нь онгоцны тийз.Гэтэл МИАТ-ын үнэ олон улсын жишигт огт нийцдэггүй хэт өндөр үнэтэй. Хэдэн сарын өмнө урьдчилаад тийз авахад ч хөнгөлөлт байдаггүй. Гэтэл бусад улс орнуудад олон сарын өмнө онгоцны тийз авахад бараг л 50% хөнгөлөлттэй байдаг. МИАТ-ыг мэргэжлийн бус хүмүүс удирддаг байх

Хас-уул
Хас-уул
5 сар 10, 2023 16:28

ХЯТАДАД АЙМШИГТ КОВИДИЙН ШИНЭ ДАВАЛГАА ГАРСАН БҮҮ ЯВААРАЙ .

Зочин
Зочин
5 сар 10, 2023 17:04

МӨРӨӨДЛИЙН БАГИЙН ГИШҮҮД ГҮЙ ЭЭ МӨН ГОЁ ЧААХЫМАА САЯ ЖУУЛЧИН ҮХСЭН АЦААРАА САЯ ЖУУЛЧИН АВДАГ ЮМ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНКЫГ УРАЛДАЖ ТОНООГҮЙ БОЛ ЖУУЛЧИНТАЙ ЖУУЛЧИНГҮЙ ЭНЭ УЛС УРАГШАА НЭГ АЛХАХ БАЙЛАА. ХАРИН АРАГШАА АЛХААД ЗОГСОХГҮЙ БАЙНА.УРАЛДАЖ ТОНООД БАЙХААР ЮУ ҮЛДЭХ ЮМ .ГАНЦ ЗӨВ СОНГОЛТ БОЛ ЭНЭ ПАРЛАМЕНТИЙГ ТАРААЖ ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МЭНДЛЭХ ХЭРЭГТЭЙ АВИЛГАЧИДАА АЛЧИХДАГ ТИЙМ Л ХҮЧТЭЙ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ.ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ АВИЛГА АВСАН ХУЛГАЙЧУУД ТОМРООЛ ЭХ ОРОНЧИЙН ДҮРД ТОГЛООД Л МӨН АУГАА МОНГОЛ ШҮҮ БЫСДА ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button