Нийгэм мэдээ

Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав.

Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв.

Харин нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өвгөн...
Өвгөн...

Хуурай мухар зусланруу засмал зам тавьж өгнө үү. Тэнд зуслангиин бүх амыг хариуцсан гал команд байрладаг. Мөн ниитиин унаа автобус явдаггүй..

Холбоотой мэдээ

Back to top button