Нийгэм мэдээ
"Үнэлгээний шалгалтад заавал B2 харандаа хэрэглэх шаардлагагүй"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний шалгалт эхлээд байна. Шалгалтад заавал B2 харандаагаар бичнэ гэх чиглэл өгч, шаардлага тавьсан учир өчигдөр /2023.05.15/ орой B2 харандаа хайсан хүмүүс дэлгүүрээр ч, нийгмийн сүлжээгээр ч олон байсан.

Мөн иргэд "харандааны хувьд тийм их онцгой ялгаагүй байхад хүндрэл учрууллаа" хэмээн дургүйцэж байсан. Энэ талаар Боловсролын үнэлгээний газраас тодруулж асуухад "Манайх үнэлгээний шалгалтад заавал B2 харандаагаар бич гэсэн чиглэл өгөөгүй. Харин ЭЕШ дээр бол манайхаас B2 харандаа шалгуулагч нарт тарааж өгдөг. Үнэлгээний шалгалтын тухайд тосон бал, 0.5 харандаагаар бичихийг зөвшөөрөхгүй, харин харандаа бол ямар ч байж болно" гэлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hi uneheer yamar ch harandaani yalgaagui bol tod jigd gardag huuhdiin gart evteehen baiwal zaaval HB harandaa hereggui baih aa 1standardiin myatrall neheheer zaaval haij yavah hundreldtei bnaa
Ямар иргүү м�##� нь В2 гэж уоин хуцаад байгаа юм бэ нэг м�##� нь тэнэгтэнгүүд нийгмээрээ бухимд�##� болох юм В2 гэж хуцса м�##�нуудаа д�##�д ороорой