НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Зүүн Азийн залуучуудын наадам: Монголын баг Тайваньд 4:0 харьцаатай хожигдлоо

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадам энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн билээ. Тэгвэл хөлбөмбөгийн төрөл өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхэлсэн юм.

Эрэгтэйчүүдийн тэмцээнийг Макаогийн эсрэг Хонконгийн баг тоглож, нээлээ. Улмаар Хонконгийн баг 3:0 харьцаатайгаар Макаогийн багийг буулган авсан юм.

Үүний дараагаар 17.00 цагт Монголын шигшээ баг Тайваний багтай учраа таарлаа. Тоглолтын эхний үед эн тэнцүү өрсөлдсөн бөгөөд 0:1 харьцаатайгаар өндөрлөсөн билээ. Тодруулбал, эхний үеийн 40 дэх минутад Тайваний довтлогч манай хамгаалалтын алдааг ашиглан гоол оруулсан юм.

Тэгвэл Тайваний шигшээ баг тэмцээний хоёр дахь үед илүүрхэж, гурван гоол оруулсан юм. Ингэснээр манай улсын шигшээ баг Тайваний багт 4:0 харьцаатай хожигдлоо.

Тоглолтын хүснэгтээр манай улс сүүл мушгиж байна.

May be an image of video games, Sonic the Hedgehog, scoreboard and text that says 'baatar MEN' 於 Ulaanbaatar 2023 EastAsianYouthGames East Asian Youth Games w D TPE L TABLE 1 あ Asian Ulaanbaatar Games 2023 Asian East Ulaanbaatar Games 2023 ancian East asa Ulaanbaa GD O O POINTS HKG 1 4 3 O O MAC 3 O 3 O 1 MGL O -3 O O 1 -4 A ၇၄ O 、.'

Дараагийн тоглолтыг хуваарийг доор хүргэе.

Тоглолт хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 20-нд болно.

  • 12.30 цагт Макаогийн эсрэг Тайвань
  • 17.30 цагт Монголын эсрэг Хонконгийн баг тоглох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 19, 2023 07:46

0:4 л гэдэг юм даа

Холбоотой мэдээ

Back to top button