Нийгэм мэдээ

Тахилтын замд хүүхэд дайрсан жолоочоос ₮184 саяыг гаргуулж, 4.6 жил хорихоор боллоо

2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам тээврийн осолд орсон.

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн охидын нэг нь газар дээрээ нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхэд хүнд гэмтээсэн жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2023.12.05) боллоо.

Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан. Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэлээ.

Б.ХАШ-ИЛД 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
сэрэгжээ
сэрэгжээ

хүн алчихаад нэг жилээр шийтгүүлдэг байж болох уу

Зочин
Зочин

Бүхэл бүтэн хүн алчихсан хүнийг бас нэг хүн гэмтээчихсэн бхад олон жилээр хорих хэрэгтэй дарвисан онгирсон байдлаар техник жолооддоггүй

Зочин
Зочин

ХҮН АЛЧААД 1ХЭН ЖИЛ ГАВ ЗҮҮГЭЭД ДҮҮРЭГТЭЭ ТЭНЭЭД БАЙЖ БАЙХАД БОЛЧИХ ЮМУУ АРАЙ Ч ДЭЭ

Зочин
Зочин

2 hun alchaad 4 hon jiluu? nasaarn horioch

иргэн
иргэн

Хүн алсан хүнийг 4 жил хорих ял оноосон нь дэндүү хөнгөдсөн бн

Холбоотой мэдээ

Back to top button