Нийгэм мэдээ

15,16 настай хүүхдүүд 60 настай эрэгтэйг зодож, хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 11:34

Учираа мдхгүй банди нар одоо шээс �##�даж байгаа биз

Зочин
Зочин
2023-12-05 11:47

Үзсэн киногоо турших гэж оролдсон байх. Үүнээс аймшигтай олон киног амьдр�##� дээр турших байхдаа манай хүүхэд з�##�уучууд. Кино бодит амьдр�##� хоёрыг ялгах ухаан байхгүйшдээ.

Зочин
Зочин
2023-12-05 13:19

Z generation

Зочин
Зочин
2023-12-05 13:39

Хүн �##�даг тоглоом тоголсоор байгаад тархи нь хатингаршин зэрлэгшсэн

Иргэн
Иргэн
2023-12-05 21:26

Тэр ногоон бүсийн камер чинь гэмт хэрэгтнийг илрүүлэх зорилгоор тавигдсан болж байна уу? Уг нь бол зодож байхад нь камераараа хараад очиж хүний амь аврах ёстой юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button