Завханы Тосонцэнгэл сумын эмч нар дөнгөж төрсөн нярайд ивэрхийн хагалгаа хийлээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт төрөлхийн зүүн талын өрцний ивэрхийтэй дөнгөж төрсөн нярайд өрцний ивэрхий засах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь Монгол улсын хэмжээнд сумын эмнэлэгт нярайд хагалгаа хийсэн анхны тохиолдол юм.
Бид уг хагалгааны талаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн мэс заслын ахлах зэрэгтэй эмч Т.Пүрэвдоржоос асууж тодрууллаа.
Тэрбээр "Манай хамт олон 11 дүгээр сарын 20-нд дөнгөж төрсөн нярайн 17 цаг дээр төрөлхийн зүүн талын өрцний ивэрхийг засах мэс заслыг амжилттай хийсэн. Төрөлхийн энэ эмгэг нь цаг алдахгүй хагалгаа хийхгүй бол амь насанд аюултай, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхэд цаг алдах эрсдэлтэй байсан тул багаараа хагалгаа хийсэн" гэлээ.
Монгол улсын хэмжээнд анхны тохиолдол болох уг мэс заслыг хүүхдийн мэс заслын ахлах зэрэгтэй эмч Т.Пүрэвдорж ахалж, мэдээгүйжүүлгийн эмч Ц.Нэргүйхүү, мэс заслын эмч Д.Түвшиндорж, хагалгааны сувилагч Б.Отгонганаа, Ц.Дуламсүрэн, нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, нярайн сувилагч Б.Алтансувд, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Мягмаржав, үйлчлэгч Б.Наранцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй нэг цаг 20 минут ажиллажээ.
Улмаар нярайг хагалгааны дараах эрчимт эмчилгээг хийсний дараа ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ.
Б.ХАШ-ИЛД














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан юм бэ.Мундаг хамт олонд амжилт
Manai sumiin emch nar mundag shuu.