Улс төрийн мэдээ

“Н.Өнөрцэцэгийн асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандана”

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өчигдөр саатуулсан.

Уг үйл явдалтай холбогдуулан, Zarig.mn сайтын редакц болон МСНЭ хамтарч, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МСНЭ-ийн дэд тэргүүн З.Боргилмаа,

“Одоо Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар хорих 461-р ангид өөртэй нь уулзаж байгаа.

Эвлэлийн зүгээс сэтгүүлч, бичиж нийтэлсэн мэдээллийнхээ төлөө цагдан хоригдож буйд харамсаж байгаа. Тэр дундаа ШЕЗ нэр хүндээ хамгаалахаар иргэн, сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж, улмаар шүүх өөрөө ийм шийдвэр гаргасан нь харамсалтай. Төрийн байгууллагыг хуулийн этгээд гэж үздэггүй. Харин хуульд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан гэдэг агуулгатай заалт л байдаг.  Төр өөрийнхөө тухай мэдээлэллийн хүрээнд сэтгүүлчид, чөлөөт хэвлэлд заргалдаж, улмаар цагдан хориулж байгаа нь эмзэг сэдэв. Иргэдийг юу ч битгий бод, юу ч битгий ярь гэж байгаатай ялгаагүй. Н.Өнөрцэцэг шүүхийн шийдвэрийг л мэдээлсэн.

Хоёрдугаарт, хөнгөн төрлийн гэмт хэрэг дээр цагдан хорих шийдвэр гаргаж байна. Анхан шатны шүүгч хорих шаардлагагүй гэж шийдсэн байдаг. Үүнд нь прокурор эсэргүүцэл бичиж, ерөнхий шүүгч нь хорих болгосон, яг ийм практик маш бага. Нийт тохиолдлын 10 хувьд тохиолддог. Прокурор эсэргүүцэл бичих нь мөн маш ховор гардаг тохиолдол.

Дээр нь эмэгтэй хүнд маш харгис хэрцгий хандсан. Ер нь албадан авч явж байгаа үйл ажиллагаанд ямар нэг бичиг үзүүлэх ёстой, тэгээгүй. Ардчилсан нийгмийн хүнлэг энэрэнгүй зарчим алдагдсан.

Ингэж шуурхай ажиллаад байгаа нь цаад утгаараа чөлөөт хэвлэлийг дарах, айлган сүрдүүлэх, амыг нь барих гэсэн үйлдэл болж бууж байна. Иймд дуу нэгтэй эсэргүүцэж, мэргэжлийн эрх ашгаа хамгаалж байна.

Н.Өнөрцэцэг шалгагдаж байгаа нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь хаасан. Дахиад Zarig.mn сайтад ажиллаж байгаа бусад сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарласан. Бид энэ асуудлын эсрэг дуугарсан. Үр дүн гарч байна.

Харилцаа холбооны хуульд мэдээллийн хэрэгсэлд хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хаах энэ үйлдэл нь бусдын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэдэг заалт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Н.Учрал сайд энэ шинэчилсэн хуулийн төслийнхөө талаар МАН-ын бүлэгт  танилцуулга хийсэн” гэлээ.

Мөн Zarig.mn сайтын Ерөнхий редактор Ш.Адъяамаа:

“Процесс ямар хурдтай өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл ажиллагааны явцад хуулийн процесс алдагдсан гэдгийг өмгөөлөгч нар хэлж буй. Албан тушаалтнуудын мэдээллийг зүгээр л дамжуулах нь сэтгүүлчийн ажил биш шүү дээ. Гаргаж тавьж, шийдэл хайх ёстой. Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй болж байгааг бид ил тод харж байна. Цаашид бид үйл явцыг олон  нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байх болно. Үүнийг ч Н.Өнөрцэцэг хүсэж байгаа. Нээлттэй ил тод, шүүж өгөөч гэдгийг тэр удаа дараа ярьсаар ирсэн. Маргаашаас бусад мэдээллүүдийг өгөөд явна” гэв.

Түүнчлэн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:

“Бид одоо ХЭҮК, болон бусад төрийн байгууллагууд, олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандахаар төлөвлөж, ажиллаад явж байна. Сонгуулийн үеэр 4-5 сайт ч хаагдаж байсан. Нэг тушаалаар олон сонин хаагдаж байсан. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж батлахыг хориглоно гэсэн заалт байхад анзаарахгүй явжээ. Иймд энэ бүхнийг илүү сайжруулах тал дээр мэргэжлийн хуульчидтай хамтарч ажиллана. Шуудай дахь үхрийн эвэр шиг байвал боомилох, хязгаарлах эрсдэлүүд нэмэгдсээр байна. Асуулт асуусныхаа төлөө, иргэдийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө эрүүгийн хуулиар ял тулгуулдаггүй л байх ёстой” хэмээв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 15:28

Хүүк ажиллагаа

Зочин
Зочин
2023-12-05 15:36

Бүгдээрээ нэг иймэрхүү юмнууд монголын сэтгүүл зүйг гутааж бна даа. Хүний нэр хүндэд х�##�дах.хөрөнгө дээрэмдэх хөнгөн хэрэг үү. Чи өөрөө юмаа �##�дв�##� цагдаа руу яаж хандаж байх бол доо

Зочи
Зочи
2023-12-05 15:46

Монголын сэтгүүлч нар үнэхээр увайгүй муухай болжээ. Өнөрцэцэгийг хэвлэн нийтэлсний төлөө биш шантааж хийж хүнээс хөрөнгө мөнгө авдаг, бусдыг хууль бусаар гүтгэн доромжилдог, хуулийг үл тоож томордог яаж тэрбумтан болсноо тайлбарлаж чаддаггүй зэргээс болж хорьж байна. Хятад эзэнтэй компанийн өмхийрсөн махыг идэж зүгээр гэж байсаныг нь бодхоор дургүй хүрч байна . Ийм сэтгүүлч нэртэй мөнгөний шун�##�тныг өмөөр чбайгаа сэтгүүлчид бүгд Өнөрөө шиг аргаар амьдардаг байх нь удахгүй олон зуун сэтгүүлч нар тэрбумтан болно биз харин шорон гэж юм байдагийг мартав

Зочин
Зочин
2023-12-05 15:56

Хичнээ хэрэгтэн байсан ч баривчлагдаж байгаа эмэгтэй хүнийг хууль хүчний байгууллагын эмэгтэй ажилтан л сугадан авч явах ёстой. Энэ бол ардчилсан нийгэм болон эрх зүйн үндсэн зарчим.

Зочин
Зочин
2023-12-05 16:03

Та нар ерөөсөө ойлгохгүй юм зариг гэдэг сайттай биш өнөрөө гэдэг хувь хүний т�##�аар яриад байна

Зочин
Зочин
2023-12-05 17:02

Шударга царай гаргаж хэдэн асууд�##� гаргаж тавьж бгаагаараа х�##�хавч хийж хууль зөрчин үл бүтэхээр авирлаж бгааг ш�##�гаж бгаа. Энэ хэдэн сэтгүүлчид үүнийг олж харах чадваргүй бгаа бол монголын сэтгүүл зүй �##�ь хэдийн буруу тийш явж

Зочин
Зочин
2023-12-05 17:24

Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэнийхээ эсрэг гомдол гаргаад хориулдаг ийм шившгийн юм монголоос өөр ямар ч улсад байхгүй. Шүүхийн байгууллага болон төрийн бусад байгууллага иргэнтэйгээ зарг�##�дах нь туйлын зохимжгүй. Яагаад гэвэл шүүхийнхэн болон төрийн бүх �##�бан хаагчид иргэдийн татварын мөнгөөр ц�##�инждаг. Үүнийгээ цаг үргэлж бодож ажилдаа хариуцлагатай хандаж шүүмлэлд өртөхгүйг хичээж ажиллах хэрэгтэй. Сэтгүүлч хүн бол �##�иваа зүйлийн сүүдэрт байгаа үнэнийг иргэдэд хүргэж байх үүрэгтэй. Аливаа зүйлийн гэрэлд байгаа зүйлийн үнэн нь дандаа худлаа байдаг. Өөрөөр хэлбэл сэтгүүлч нь �##�иваа зүйлийн д�##�д буюу тэр сүүдэрт байгаа болохгүй бүтэхгүй зүйлийн эдээ бээрийг шахаж ил болгож байх ёстой. Өнөрцэцэг бол энэ үүнийг л хийж байгаа хүн. Тэгэхээр иргэд ШЕЗ, Өнөрцэцэг хоёрын хэнийх нь зөв бэ гэдэгт үнэн зөв дүгнэлт хийж байгаа байх.

Зочинан
Зочинан
2023-12-05 17:46

Өмгөөлөх хүнээ, асуудлаа олсонгүй

Энхээ
Энхээ
2023-12-05 18:25

Сэтгүүлч гэх мэргэжил ямар муухай шантааж хүмүүсээр дүүрснийг харж бн баривчлах үндэслэл байсан болоод л саатуулсан шүү дээ

Зочин
Зочин
2023-12-05 18:51

Ёоо юм болгон дээр л Өнөрөө Өнөрөө гээд л бөөн шоу

Зочин
Зочин
2023-12-05 20:29

Чөлөөт сэтгүүл гэдэг байгаа бүхний ховч авгай нар шиг дэлгээд тавьчихдаг хүнийг хэлдэггүй байх гэж би хувьдаа боддог юм. Ард олныг соён гэгээрүүлэх, төр түмнийг холбох гүүр болж чадахгүй хурлын портокол шиг юм бичээд л нийтэлчихдэг юм бол сэтгүүлч гэдэг мэргжлийн хэрэг байна уу? Ард түмэн өөрсдөө тэр зэргийн юм мэдээд олоод ярилцаад байж байдаг юм билээ шдэ. Тэгэхээр тодорхой үүрэг хариуцлага байдаг гэдгээ ухамсарлацгаа. Ядаж л �##�даатай бичих эрхгүй гэдгээ ойлго. Наад захын жишээ. Сонссон мэдээллээ шүүн тунгааж боловсруул�##�гүйгээр олон нийтэд түгээж болохгүй гэдгээ ойлго. Ха�##�тын гэрээ байгуулж олон түмнийг төөрөгдүүлж, төр засагт авилгачдыг үржүүлж болдоггүй гэдгийг ойлгоцгоочихоод сэтгүүлчдээ хамга�##�ах өмгөөлөх тухай арай ухамсартайгаар ярь даа.

Иргэд
Иргэд
2023-12-05 23:46

Fuck you

Зочин
Зочин
2023-12-06 01:15

Bitgii hutc ta nar haaltiin gereee gej baliar ym hiij ene ulsiin muu muuhaig heden tegreg ees solij bga shunaliin tipuud shuu de teriigee bolijih baasnuud bnu odoo enereegiin begs dolooj hudalaa hutcaad huuliin urdaas arsaldaad hol ojij hutc za mongold nuu hutc horjinguudaa hamgiin shudraga bas horjinguud bol zarim setguuljid shuu

Зочин
Зочин
2023-12-06 03:09

Setguulch nar shantaajilj haaltiin geree hiij huuli busaar mungu ugaadgui bol yu gej l tsagdaa tsereg bolohveedee.Uhsen hatsanii chin olon ulsiin setguulchiin baiguullaga.Tegj baij ushuu olon setguulchoin bulai n delgegdej onigo bolno shuu.

Зочин
Зочин
2023-12-06 07:05

Хандаад яахав дээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм

Холбоотой мэдээ

Back to top button