Нийгэм мэдээ

"Агаарын чанар үнэлэх шалгуурыг бууруулж, шахмал түлш хоргүй гэж итгүүлсэн"

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.12.06/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал,

Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд үүнтэй холбоотойгоор агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчлөн шалгуурыг нь бууруулчихсан.

  • Олон улсын стандартын дагуух үнэлгээний нэг ангиллыг байхгүй болгож, сайжруулсан шахмал түлш хоргүй, үр дүнтэй гэж ард түмний тархийг угаасан.
  • Иргэд угаартаж нас барахаар албаныхан галлагаагаа буруу хийсэн гэж тайлбарлах болсон. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан. Энэ нас бараад байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш.
  • Сайжруулсан түлшний утаа хоруу чанараараа түүхий нүүрсээс 270 дахин илүү байна гэдэг судалгаа гарсан. Манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол шахмал түлшний нөлөөгөөр Монгол Улсын иргэдийн дунд уушгины хорт хавдрын эрсдэл 10 дахин нэмэгдсэн.
  • Шахмал түлшийг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрт 1 тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл Тавантолгой түлш компанийн алдагдал нь 553 тэрбум төгрөг болсон.
  • Хоёр цахилгаан станц, мөн 3 шинэ цэвэрлэх байгууламж, түүнчлэн 500 км урт инженерийн шугам сүлжээ барих мөнгийг сайжруулсан түлшид зарцуулсан.

Үүнийг шийдэхийн тулд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсноор 50, 60, 100 жил цахилгаанд санаа зовнихгүй амьдрах боломжтой хэмээн дүгнэж хэллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 12:47

Энэ ч МАН ын өлөн хулгайчдын хулгай луйвар хийх нэг суваг. Юун улс орон ард иргэд энэ новшнуудад хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button