Нийгэм мэдээ

Андуурсан гэх тарианы хариу гараагүй ч, аюулгүй гэж сайд нь мэдэгдлээ

ЭНЭМҮТ-2 хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 11 дүгээр сарын 23-ны өдөр 22:00 цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан билээ. Учир нь уг тарианы дараа хүүхдүүдийн биеийн байдал муудан бөөлжиж, таталт өгч, ухаан алдсан.

11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллага очиж ажилласан. Үүнтэй зэрэгцэн эмнэлгийн удирдлагууд 20 жил ажиллаж байгаа туршлагатай сувилагч тариаг урьдчилан соруулж бэлтгэсэн нь стандарт зөрчсөн, хүүхдүүдийг насанд хүртэл эмнэлгийнхээ хяналтад байлгана гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл 17 хүүхдэд хийсэн тарианы шинжилгээний хариу гараагүй байхад биед нь аюулгүй гэж ЭМЯ дүгнэлээ. Тодруулбал, эрүүл мэндийн сайд Г.Чинзориг найруулсан тариа хийсэн нь процедурын алдаа. Нэг минут хийх ёстой тариаг 20 сек тарьсан стандартын алдаа. Шүүхийн шинжилгээний хариу гараагүй, мэдээлэх байх. Сувилагч нарын хүрэлцээ муу, орон тоотой холбон тайлбарлаж буй. Тиймээс төгсөх курсын туслахаар ажиллуулахаар болсон. Дахиад ийм алдаа гарахгүй гэж баталгаа гаргаж чадахгүй ч хэд хэдэн тушаал гаргала" гэж ярьсан юм.

Манай аль ч салбарт үүссэн алдаа, асуудал дээр хариу гараагүй байна, хариу хүлээгдэж байна гэх халхавч үг байдаг. Харин энэ удаад сайд халхавч үгээ хэрэглэсэн хэрнээ аюулгүй гэж мэдэгдэж байгаа нь арьсаа хамгаалсан арга мэт харагдав.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button