Улс төрийн мэдээ

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар: Цагдан хорьсон шийдвэрийг өөрчлүүлэхээр хандана

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон. Өнөөдөр МСНЭ-ийн хүсэлтээр түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Б.Хонгорзул нэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарахгүй мэдээллийг өгөхөөр хүрэлцэн ирлээ.

Өчигдөр Н.Өнөрцэцэгтэй уулзсан. Бие болон сэтгэл санааны байдал нь мэдээж та бүхэнд ойлгомжтой байх. Харин түүнийг цагдан хорьсон хуулийн процесс зөрчигдсөн, ойлгомжгүй нөхцөл байдал харагдаж байна.

Арваннэгдүгээр сарын сүүлээр бид мөрдөн байцаах албан дээр ирэхэд Н.Өнөрцэцэгээс сэжигтний мэдүүлэг авсан. Дараа нь, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах хуулийн зохицуулалттай. Танилцуулалгүй явуулсан.

Хоёрт, прокурорын мэдүүлэх хуудсыг зургаан удаа өгсөн, хоёр удаа ирэхэд нь гарын үсэг зураагүй гэж мэдээлсэн. Харамсалтай нь, үлдсэн дөрвийнх нь тухайд баримт үйлдээгүй.

Хуульд зааснаар, тогтоолтой танилцаж гарын үсэг зурснаар яллагдагч болдог. Зурахгүй гэвэл мөрдөгч уншиж танилцуулаад тэмдэглэл хийдэг. Ингэж тэмдэглэл хийсэн бол мөн яллагдагч болно. Гэтэл зургаан удаа дуудсан гээд байгаагийнхаа дөрөвт нь мөрдөгч мтэмдэглэл бичээгүй. Ингээд цагдан хорьё, хилийн хориг тавья гээд саналуудыг прокурорын байгууллагаас шүүх рүү өгөөд байсан.

Үүнтэй холбоотой, өмгөөлөгчийн зүгээс холбогдох, гомдол хүсэлтүүдийг өгөөд явж байна.

Мөн СХД-ийн шүүгч Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо Чингэлтэй дүүргийн шийдвэр хүчинтэй эсэх тодорхойгүй байна. Ийм зөрчил гарсан. Өмгөөлөгчийн баг арга хэмжээ авч, ажиллаж байна" гэлээ.

Өмгөөлөгч Б.Хонгорзул:

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж таван хэрэгт мөрдөн шалгаж байгаа. Чингэлтэй дүүрэгт, нэг хэрэг дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар дуусгавар болсон. Үлдсэн дөрвөн хэрэг дээр танилцуулаагүй. Тэгэхээр одоогийн таван хэргийн  нэгт нь л яллагдагч болсон. Нэгтгэсэн тогтоол үйлдэх бол өөрчилж, өөрчилснөө бас танилцуулах ёстой. Өнөөдөр яллагдагч болоогүй байхад буюу үлдсэн дөрвөн хэргийг танилцуулаагүй байхад цагдан хорьсон байна.

Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт хязгаарлалт тогтоож болохгүй ч хуультай. Иймд Н.Өнөрцэцэгт авсан шийдвэрийг өөрчлүүлэх хүсэлтийг гаргана. 13.14 нь хөнгөн гэмт хэргийн ангилалд ордог. Бусад байдлаар шийдэх боломжтой. Гэвч баривчилгааны явцад хүнлэг энэрэнгүй байх, ардчиллын үнэт зүйлд нийцээгүй байдлаар хийсэн" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 14:41

Эмоц гэнэ Өнөрөө угаасаа л Хүрэлсүхийн араанд зуугдцсан байсиймоо тэжээсэн гөлөгнүүд нь яаж шуурхай хөдөлдөгийг нь хараа биздээ

ррр
ррр
12 сар 6, 2023 14:43

Хүнлэг энэрэнгүй баривчлана гэнэ яах уу?

Зочин
Зочин
12 сар 6, 2023 14:53

Уйлах хүүхдийн... урьд өдөр ... гэгчээр хэтэрхий байсан л даа . Хуулийхаа хүрээнд байж чадаагүй даварсан.

Зочин
Зочин
12 сар 6, 2023 14:57

Харин даварсан авгай юун энэрэнгүй.ардчил�##� гэж хуцаад бна аа. Хууль биелүүлээгүй нь зөв үү өмгөөлөгч нэртэй юмнууд боль.

Зочин
Зочин
12 сар 6, 2023 15:52

Бусдын утсан хүүхэлдэй болж огцом

Зочин
Зочин
12 сар 6, 2023 16:17

Хуулийн шаардлага биелүүлэхгүй, элдэв арга хэрэглээд, шантаажлаад, машинд суу гэхээр суухгүй чаргуулдаад байгаа хүний яаж энэрэнгүй баривчлах аргыг өмгөөлөгч та зааж өгнө үү. Тайлбар тольд: "Хүний чөлөөтэй байх эрхийг болиулж, хян�##�тад байлгах, гянданд хорих " гэжээ. Зүй нь хуулийн шаардлагыг биелүүлээд, баривчлах шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд үнэн мөнөө ш�##�гуулахаар явб�##� энэрэнгүй байдлаар баривчлагдах нөхцөл үүсэх болов уу.

Зочин
Зочин
12 сар 6, 2023 18:11

Харин ардчилсан гээд байдаг Америкт ийм үйлдэл хийвэл бороохойдоод шууд гавлаад явдаг юм даа.

Зочин
Зочин
12 сар 6, 2023 21:32

Ih l sandarcn bna da terbum terbumiin hurungutei hund 4 umguulugcn avah yuhan bhav Ydarsan ailiin huuhed umguulugsn avah mungugui bna

зочин
зочин
12 сар 8, 2023 15:31

Хууль цагдаа хэдэн удаа дуудаад очихгүй үл тоох нь зөв юм уу өмгөөлөгч нараа

Холбоотой мэдээ

Back to top button