Урт цагааныг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг хэлэлцлээ.
Уг барилгыг он удаан жил ашиглалтын явцад арчилгааг тогтмол хийж байгаагүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоогүй барьсан зэргээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймд нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.
Одоогийн байдлаар барилгын 1 дүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байгаа бөгөөд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, 3 иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авсан байна. Санал асуулгад 3262 хүн саналаа өгснөөс 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахыг дэмжжээ.
Харин нийслэлийн өмчид Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны ус түгээх байр, 21 дүгээр хорооны гүний худгийн 2 барилга, 79 дүгээр цэцэрлэг, Багануур дүүргийн 4-р хорооны халуун усны барилга, Сүхбаатар дүүргийн 281 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Хан-Уул дүүргийн 28, 324, 326 дугаар цэцэрлэгийн барилгыг тус бүр бүртгэж авахаар боллоо.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүд агаарлах ногоон байгууламж, дугуй унах талбай, иргэд амрах салхилах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, машингүй гудамж хэрэгтэй байна.
БУУЛГАХААР ШИЙДВЭРЛЭВЭЛ СПОРТ ЗААЛ БАРИХ НЬ ЗӨВ. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭРТЭЙ ЖИЛД 2 САР НОГООН БАЙДАГ ӨВС ХЭРЭГГҮЙ. БАС БААХАН АРХИЧИН, ТАМХИЧИН ЦУГЛАРСАН ХОГИЙН ЦЭГ БОЛДОГ.
СУМЬЯАБАЗАР БААХАН МӨНГӨ ЗАРЦУУЛЖ, ТЕНДРЭЭР ЯМАР БАРИЛГА БАРИХ ЗУРАГ ШАЛГАРУУЛСАН. ТЭР ХААЧВАА. ОДОО БОЛОХООР ӨӨР ЮМ ЯРИАД. ЭНЭ ТӨРЧ НЭГ БИШЭЭ. УХААН САНАА НЬ БАЙГА ОРЖ ГАРЧ, ХЭЛСЭН ЯРЬСАН ӨДӨРТ ХЭДЭН УДАА ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙХ ЮМ.
Ногоон байгууламж гэх хогийн цэг хэрэггүй Няибаатараа. Наад суурин дээр нь 3-4 давхар 6-8 спорт заал бариачээ. Тэр нь нийслэлийн өмчийнх байх ёстой. Энэ бол биеийн тамир спортыг хөгжүүлэх болон нийслэлийн хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхэд тустай. Мөн төлбөртэй байх учраас нийслэлд ч ашигтай Нямбаатараа!!!!