Нийгэм мэдээ

Галладаг сургуулийн сурагч: Бид нарын үзэг царцдаггүй, гар бээрдэг

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС гал түлж, үйл ажиллагаагаа явуулдаг. Тайгын жавар тачигнасан эл сумын сургуульд хоёр ээлжээр 300 гаруй хүүхэд сурдаг.

Шинэ барилгатай болох ажил 11 жилийн өмнө эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй, хүүхдүүд стандартын шаардлага хангахгүй, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, ширээ, сандал, самбар хуучирч муудаж, эвдэрсэн орчинд сурч боловсорч байна.

-Улаан-Уул сумын сургуулийн дуусаагүй барилгыг хүлээж аваад, мөнгийг нь олгочихсон-

320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Есүй орд" ХХК барихаар арваад жилийн өмнө эхэлсэн бөгөөд Монгол улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилга. Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон. Энэ бол цэвэр албан тушаал, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн гэж Боловсрол шинжлэх ухааны сайд онцлов.

Уг барилгын талаар хуулийн байгууллагын дүгнэлт гаргаж, тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ сайд Л.Энх-Амгалан мэдэгдэхийн зэрэгцээ ажлыг өөр компанид шилжүүлж, богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгээ амлав.

-Бид нарын үзэг царцдаггүй, гар бээрдэг-

Харин ХЭҮК тус сургууль дээр ажиллаж, бодит байдлыг эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө ажиллах болно гэлээ.

Бид тухайн сургуульд сурдаг сурагчтай холбогдож нөхцөл байдлыг тодруулан асуухад "Нийгмийн сүлжээгээр манай сургуулийг үзэг нь царцаад хичээлээ хийж чаддаггүй гэж бичсэн байсан. Үзэг биш гар бээрээд бичихэд хэцүү байдаг. Уг нь нэг галч байдаг. Ганцаараа болохоор ажлаа дийлдэггүй болоод хүүхдүүдийг ирэхэд бүрэн галлаж халааж чаддаггүй байх. Зарим ангийн ширээ, сандал муудсан нь үнэн. Зарим нь бол гайгүй. Өвөл галладаг үеэр л даардаг болохоос бусад үед манай сургууль гоё. Удахгүй шинэ сургуультай болно гэсээр байгаад сургуулиа төгсөх боллоо. Дүү нар маань гоё сургуульд суралцах байх аа" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яагаад бээлийгээ өмсөж бичдэггүй вэ ? Хүйтэнд бээрсэн гартай суултай биш. Хувцас бээлийгээ өмсөх хэрэгтэй. 2. хуучин ккомпаниа албан тушаалтнуудтай хамт шүүхэд өгөөч. БШУЯ нь . Ганц хар жагсаалтанд оруулах хангалтгүй. Үнэхээр мөнгө аваад ажлаа хийж өгөөгүй бол уг компаниас хохирлоо нэхэмжилж аваач. МАН гараад 8 жил болсон байж Энх-Амгалан одоо дүр эсгэж гэнэ. Намар болохоор бүх хүүхэд сургуультай гэж байнга худал ярьдаг. Гэтэл суралцах орчныг нь хар.

Зочин
Зочин

300 хүүхэд сурдаг бол 850 хүүхйдин сургууль барих хэрэггүй. Хүн амын өсөлтөө тооцоод барилгын ашиглалтаа тооцоод жоохон нэмэгдүүлэхэд болно. 850 ихдэж байна.

Иргэн
Иргэн

Бид галлагаатай байранд, дүрдэг үзэгтэй хичээлээ хийдэг байж дээ. Бэх царцаад завсарлагаанаар бөөрөнхий, босоо, төмөр пийшингээ тойруулж бэхээ гэсгээд л хийчээлдээ орно. тухайн үедээ болоод л байсан юм. 21 -р зуунд ч арай ингэж болохгүй байх аа. Ийм гэрийн зуух яаж халаах вэ.. Шинэ сургуультай болтлоо ядахдаа зуухаа солиоч дээ.

zochin
zochin

Sumiin zasag darga yu xiij bainaa Naad surguuliin xuuxduuddee anxaaral xalamjindaa avaad ajlaa xii l dee

Холбоотой мэдээ

Back to top button