Нийгэм мэдээ

Р.Ренчин: Луу жил нялхаст сайн тул үр хүүхэдтэй болоход зохимжтой

Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Сар шинийн босгон дээр XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн лам Р.Ренчинтэй ярилцлаа.

-Энэ жилийн цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?

-XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.

-Энэ жил иргэд луу жилд хүүхэд төрүүлбэл сайн, луугийн ээж болно гэх мэтээр ярьж, бичиж байна. Энэ талаар та оновчтой мэдээлэл өгч болох уу?

-Ер нь бол луу жилд төрсөн хүүхэд эрүүл мэндээр сайн, хөдөлгөөнтэй ажилсаг, зөрүүд, догшин ууртай гэх мэт сайн болон саар талтай байдаг. Энэ жилд төрөгсдийн ерөнхий төлөв нь зоримог, дураараа, шийдэмгий, ул үндэстэй санаа гаргадаг, мөнгө зээлүүлэх дургүй, уян, эрт гэрлэдэг эсвэл огт үгүй.

-"Хилэнт эх" хэмээх ёгт нэр ямар утга илэрхийлдэг вэ?

-Энэхүү ёгт нэр нь идээ ундаа бага байх, өлсгөлөн болох, мэсний аюул гарах эрсдэлтэйг илэрхийлж байна. 

Жил нь орсон хүмүүс ерөнхий засал номоо хийлгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэж хэлдэг.

Ялангуяа жил нь орж байгаа эрэгтэйчүүд арванхоёрдугаар сарын 22-ноос хойш цагаан сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэх нь зүйтэй. Эмэгтэйчүүд цагаан сар гарсны дараа заслаа хийлгэж болно.

Жилийн онцгойлон үзэх зарим зүйл: 13, 73 , 25, 85, 37, 97, 49, 61, 109-ний жил орж байна. 

"Луу могой хоёр орооцолдох" хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай. Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1,000 цагаан ногоон дарих, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй. 

Энэ жил нялхаст сайн, хөгшдөд ширүүн, залууст маш ширүүн байна. Тэгэхээр үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой.

Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой. 

Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31,43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-29 09:13

З�##�ууст ширүүн байх юм бол тэр з�##�уус чинь яаж хүүхэдтэй болохов дээ. Эргүү юм ярих юм зурхайч лам нар

Зочин
Зочин
2024-02-06 10:11

ивээл ч байсан зас�##�, харш ч байсан зас�##� хийлгэх гэхийн, хайшаан бэ

Холбоотой мэдээ

Back to top button