ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна

Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.
Ингэхдээ тэтгэвэр, халамж, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.
Иргэн та Энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрслийнхөө эргүүг нээрээ алхам тутамдаа харуулах юм даа. Ард түиэнд хэрэгтэй зүйлд зарцуулсан бол аштай байхав дээ.
хайран мөнгө ажил хийх сонирхолгүй арчаагүй залхуу архичин иргэддээ өгч байхын оронд хотодоо цахилгаан станц барисан дээр байсан юм хохь нээ ингээд л Монголын төр засаг бэлэнчилэх сэтгэлгээгээр ард түмэн чинь төрийн толгой дээр хүндэрч байгаа тэр дээ
Chi uuruu uuriinxee mungiig choijilsuren luivarchindaa butsaagaad ug. Turiin 2 ix nayad nogdol ashig bol tsaxilgaan station barixad xangalttai mungu. Tsaxilgaan station barixaaraa neg bolloo. Barisangui. Xangalttai xugatsaa ungursun. Busad xymyys nogdol ashgaa urgelj avax bolno.
Хулгайчидтайгаа хэрүүлээ хий!!!!!! Тэдэнд нэхэл буулга !!!¡ Бид авахаа авна!!!!!! Авахгүй бол компанидаа буцаагаад тушаагаач дээ, тэндээ ашигтай Амьгүй хуурамч 1072 амь орж байна.Баярлалаа Олон айлд их нэмэр болж байгаа даа !!!!!!!