Автобусны жолооч олдохгүй байгаа учир үнэ төлбөргүй сургалт явуулна

Нийтийн тээвэр 600 автобусаар шинэчлэлт хийсэн ч, иргэдэд хүртээмжгүй хүйтний энэ улиралд тэд 30 минутаас нэг цаг автобус хүлээж даарч, ядарч байна. Мөн автобус ирсэн ч ачаалал их учир багтахгүй үлдэж, улам их цагаар хүлээх тохиолдол нийтлэг байгаа.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дууслаа. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа. Одоо 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна.
Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан. Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна" гэв.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 880 автобус явж байгаа бөгөөд автобусны жолооч олдохгүй байгаа учир дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулахаар болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zaa baahan chanargui jolooch yaraltaigaar beldej zam deer garaad hunii ami nas eruul mend ed hurunguur togluulah ni dee, mikro baridag baisan es zuigui nowshnuud chin odoo zam deer yaaj yawdagiig bugd medne, ayataihan chanartai jolooch nar anhnaas ni systemtei beldeech yadaj 2-3 jil MSUT-eer surgaj dadlagajuulah heregtei shdee
Цалингаа нэмээч ахиухан. Хүн амьдрахаар цалин өгөхгүй болоод л дотооддоо ажиллахгүй гадагшаа бүгд гараад...
Тэр сонгууль нам автобусанд ямар хамаа байна аа зүгээр л үнэ чөлөөл, нэгдүгээр эгнээнд орсон жолоочийн эрхийг хас улсын дугаарыг хураа.Дэг журмыг тогтооход хүч хэрэглэж нийтийн төлөө оркийг зогсоох хэрэгтэй.
Зүгээр цалингаа л нэмэлдээ ???? Ачаалалтай цагын хувиар цалин хөлс хангалтгүй болхоор хүн тоож орохгүй бгаа болхоос сургалтанд сууж чадахгүйдээ юу??? ????
Цалиндаа учир бий. Тэгээд өглөө гарсан жолооч өдөр ээлжтэй болгочих . Тэр цагт автобусны жолооч гэх зовлон арилна
Автобус чинь ихдээд байгаа юм биш үү вагон шиг л цуваа яваад эргэж тойрох гэж бөөн бөглөө