"Улс төрчид тэдний үр хүүхдийг иргэдийн адил хар жагсаалтад оруулахыг шаардаж байна"

Зээлээ төлсөн ч Монголбанкны "хар жагсаалт"-д орсон иргэд мэдээлэл хийж байна.
Тодруулбал, зээлээ төлөөд дууссан иргэдийг “Та дахин зээл авах боломжгүй” гэж санхүүгийн хоригт оруул байгаад иргэд өөрсдийгөө хохирсон гэж үзэж, Монголбанкны хар жагсаалтаас гаргахыг УИХ-аас шаардаж байгаа юм.
Жишээ нь, тухайн иргэн өөрийн кэйсээ ярилаа.
"Манай нөхөр 2016 оны 1-р сард төрийн байгууллагад ажиллаж байхдаа зээл авсан. Бид хоёр гадаад руу явах болж, орон сууцаа худалдсан юм. 2018 оны 9-р сарын 29-нд төлөх хуваарьт өдрөөс ганцхан хоногийн дараа 17 сая төгрөг төлж барагдуулсан. Бид гадаадад хоёр жил амьдарч байгаад ирсэн. Ирээд орон сууц авах гэтэл “Монголбанкны зээлийн хэвийн бус ангилалд оруулсан” гээд зээл гарахгүй байна. Ингээд зээлийн хорионд ороод таван жил хүлээж байна. Банкнаас асуухад хорионоос суллагдахад 10 сарын хугацаа үлдсэн гэсэн. Бид ингэж удаан хүлээмээргүй байна. Нэг өдрийн өмнө ч гэсэн санхүүгийн шоронгоос гармаар байна" гэлээ.
Мөн иргэдийг зээлийн харилцаанд орох эрхийг 6 жил хасч байгаа шигээ эх орныхоо баялгийг, төрийн мөнгийг идэж завшсан улс төрчид, тэдний үр хүүхдийг ч бас хар жагсаалтад оруулаач. Хэрвээ тэднийг оруулахгүй гэвэл иргэдийг энэ жагсаалтад битгий оруул. Бид яг л адилхан баймаар байна гэж тодотголоо.
Мөн энэ үеэр "Апплэйкшины зээл бол томчууд идсэн мөнгөө угааж байгаа нэг хэлбэр. 20-30 жил идэж гадагш гаргасан мөнгөө одоо оруулж ирж зээл хэлбэрээр угааж байгаа. Апплэйкшины зээлийн цаад эх үүсвэрийг шалгах хэрэгтэй. Тонон дээрэмдсэн мөнгө угаах улс төрчдийн таатай орчин нь апплэйкшины зээл болоод байна" гэв.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын төрөөрийн хуулиар монголын ард түмний ирээдүй, баялагыг хулгайч нарыг болон тэдний мафын бүлэглэлийн хүүхдүүдийг ч мөн адил хар жагсаалтанд оруулах ёстой, ард түмэн үеийн үед тэднийг мөн адил хар жагсаалт санамжиндаа байлгаж ирээдүйгээ алдсаныхаа төөлөөс хариуцлагыг тооцох ёстой. Монголын төр хулгайч нартай хариуцлага тооцох чадюар, шудрага ёс зүй хэцээ ч тогтохгүй үхээнц байсаар л байх юм шиг байна даа.