Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнөөс нийт нутгаар салхи шуургатай

Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар хүчтэй салхи шуургатай байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлэв.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр фён салхины нөлөөгөөр огцом дулаарч, хүчтэй салхилна хэмээн анхааруулж байсан. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн нутгаар салхины хамгийн их хурд 16-21 м/с байгаа бол Ховд аймгийн нутгаар 16-32 м/с хүрч хүчтэй салхилж байна. Ховд аймгийн Чандмань сумын нутгаар салхины хурд түр зуур 32 м/с хүрчээ.

Өнөө шөнө болон маргааш нийт нутгаар салхи шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул гол нуурын мөсөн дээгүүр цаг хожих, зам товчлох зэргээр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа.

Иймд иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button