Нийгэм мэдээ

Элдэв үйлд хянуур хандвал зохих улаан морь өдөр

2024.02.12 / Даваа гараг

Билгийн тооллын 3

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.05-18.08
Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Шувуун хошуут одтой, улаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:05-18:08. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button