НИЙГЭМНийгэм мэдээ

"Шилийн богд руу цасны зузаан 70-90 см хүрч, зорчих ямар ч боломжгүй байгаа"

Жил бүрийн сар шинийн баярын өдрүүдэд монгол эрчүүд Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн богд уулыг зорин очиж, хийморь сүлд, зам мөр, үйлсээ даатгадаг.

Харин луу жилийн хаврын тэргүүн сар цасан шуургаар эхэлж, цаг агаарын нөхцөл байдал таагүй байгаа.

Бид Дарьганга сумын ЗДТГ-аас Шилийн богд хүрэх замын нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулан асуухад "Зам хаалттай байгаа. Цас хонхор газраа 70-90 см, тал газраа 30-40 см хүрсэн. Дээрээс нь өдөр бүр явган шуурга тавьж байгаа учраас цасны зузаан улам нэмэгдэж байна. Дарьганга орчим өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч ойролцоох сумд руугаа ч зорчих боломжгүй болсон болохоор орон нутгаас болон нийслэлээс машин тэрэг тун ховор ирж байна. Ирэхийг төлөвлөж байгаа хүмүүст зам явах ямар ч боломжгүй байгаа шүү гэж хэлмээр байна" гэлээ.

Шилийн богд Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 45 км, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 170 км-т оршдог. Шилийн богд уул нь ямар нэгэн тахилгагүй, эр хүн дээр нь гарч хийморь лундаагаа сэргээдэг. Уулан дээр гарсан хүн мандаж буй нарнаас энерги авахаас гадна босоо цагаан хийморь буюу сүүдрийн орой дээр нь яндангийн утаа шиг цагааран харагдах гэрлийг харах нь чухал гэж ахмад настай буурлууд ярилцдаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button