Нийгэм мэдээ

Нөгөөдрөөс ихэнх нутгаар салхины хүч нэмэгдэж, цасаар шуурна

Энэ долоо хоногийн цаг агаарын байдлыг цаг агаар сонирхон судлаач Н.Энхбаяр ингэж мэдээллээ.

Тодруулбал, 15-ны Пүрэв гаригт баруун, говийн болон зүүн бүс нутгаар салхины хурд нэмэгдэж шуурна. 16-ны Баасан гаригт баруун, хангайн, говийн болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй шуурна. Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орно. 17-ны Бямба гаригийн өглөө, өдөртөө баруун, хангайн болон төвийн аймгуудын нутгаар, үдээс хойшдоо төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй. 18-ны Ням гаригт говийн болон зүүн аймгуудын нутгаар цастай, говь, төвийн болон зүүн аймгуудын нутгаар шуурна.

Бямба гаригт баруун, хангайн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарч улмаар Бямбаас Ням гаригт шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар эрс хүйтэрч Завханы Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын нутгаар шөнөдөө -40-42 градуст хүрнэ.

Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хэнтий нурууны орчмоор -38-40 градус, бусад нутгаар -30-32 градус, өдөртөө -20-22 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button