Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Даян дээрхийг зорьсон машин Үүрийн голд цөмөрчээ

Сар шинийн баярын үеэр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт орших Даян дээрхийн агуйг иргэд олноор зорьж очдог. Ингэхдээ Эрдэнэбулган сум, Үүрийн голоор гаталж явах нь олонтаа. Харин энэ жилийн тухайд Үүрийн гол хэврэг, мөс нимгэн байгаа учир аялагчдын машин голд цөмрөх эрсдэл их байна.

Тухайлбал, энэ сарын 12-нд Даяндээрх чиглэлд зорчиж явсан орон нутгийн тээврийн хэрэгсэл Үүрийн голоор гарах гэж байгаад цөмөрсөн байна. Тухайн машиныг сумаас техник гаргаж, аюулгүй байдалд оруулжээ.

Сум орон нутгийн зүгээс Даян дээрхийг зорьж буй иргэдийг Цагаан-Үүр талаасаа явах маршрут сонгохыг зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

puujgee hongon comordog ssonin ymdaa uhsan yumruu taarad orchloo

Холбоотой мэдээ

Back to top button