НИЙГЭМНийгэм мэдээ
"Согтуугаар жолоодсон 2,253 зөрчил бүртгэгдсэн нь 2023 оныхоос 58,5% буурсан"

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 буюу согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн эрхээ хасуулсан этгээд давтан тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтүүд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2253 зөрчил бүртгэгдсэн. 2022 оны мөн үетэй харьцуулахад 67.5%, 2023 онтой харьцуулахад 58,5%-иар буурсан эерэг үзүүлэлт.
Энэ оны нэгдүгээр сард:
- согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 9 бүртгэгдэж, 43,8 хувиар
- согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон гэмт хэрэг 4 бүртгэгдэж, 33 хувиар
- гэмтсэн хүн 5 буюу 61,5
- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрүүлжүүлэгдсэн хэрэг 53 буюу 73,1 хувиар буурсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.