Top StoriesНийгэм мэдээ

Булган аймгийн "Алухай" охидын хамтлаг: Бид "Хурд"-ын ах нартай хамтарч уран бүтээл туурвихыг хүсдэг

Булган аймгийн охидын рок хамтлагийн бичлэг цахим орчноо нийтлэгдэж, олон хүн эергээр сэтгэгдлээ илэрхийлээд байна. Тэд багаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бөгөөд одоогоор уран нугаралт болон амьд хөгжмийг хослуулан уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. "Авьяаслаг Монголчууд" болон "To be or not to be" зэрэг тэмцээнд оролцож өөрсдийгөө танилцуулсан "Алухай" хамтлагийн охидтой ярилцлаа.

Тэд "Хурд" хамтлагийнхантай хамтарч дуулж, уран бүтээл гаргах туйлын их хүсэлтэй тухайгаа бидэнд ярилаа.

-Бид өөр өөр мэргэжил эзэмшсэн ч хамтлагаа орхихгүй, уран бүтээлээ гаргасаар байх болно-

-Хамтлагийн гишүүдийг танилцуулбал?

-Аргил гитарчин Б.Булганзул, даралтат хөгжимчин Б.Цэнгүүн, ритм гитарчин Б.Хүслэн, соль гитарчин С.Эмү-Үжин, бөмбөрчин М.Итгэл, гоцлол дуучин Э.Байгаль гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй.

-Анх хэрхэн "Алухай" хамтлаг байгуулагдаж байсан бэ?

-Бид дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд соёлын төвийн клубийн уран нугаралтын дугуйланд 300 орчим хүүхдээс тэнцсэн. Тухайн цагаас хойш тасралтгүй уран нугаралтаар хичээллэж, олон тэмцээн уралдаанд оролцсон. Харин дөрвөн жилийн өмнөөс амьд хөгжмийн хамтлаг болсон.

-Хамтлагийн нэрийн талаар?

-Багш маань хэлэхдээ "Алунгоо эхийн нэрийг өхөөрдөж, Алухай болгосон" гэж байсан. Хүмүүс хүүхдүүдээ эрхлүүлэхдээ "Бөмбөөхэй, бамбаахай" гэдэг дээ. Энэнтэй л ижил. Алунгоо эхийн Алу дээр хай нэмээд Алухай.

-Хамтлагийн хувцас болон хөгжим, хэрэглэгдэхүүнийг хаанаас авдаг вэ?

-Хаана юунд оролцох гэж байгаагаасаа шалтгаалан өмсөх хувцсаа ярилцдаг. Зарим тохиолдолд өөр өөрсдийн дуртай дуучнаасаа санаа олоод ярилцдаг. Заримдаа шинээр худалдан авна эсвэл өөрсдөдөө байгаа хувцсаараа жигдэрдэг. Хөгжмийн тухайд гэвэл тоглох гэж байгаа газар маань бэлдчихсэн байдаг ихэвчлэн соёлын ордноос бэлдэж өгдөг.

-Дуулуулах санал их ирдэг үү?

-Нэлээн ирнэ. Ялангуяа баярын өдрүүдээр албан байгууллагаас дуулуулах санал их ирдэг.

-Дуу дуулаад мөнгө авдаг уу, хэдэн төгрөг авдаг вэ?

-Янз бүр л байдаг. 30-100 мянган төгрөг авч байсан. Гэхдээ багш маань мөнгө төгрөгийн асуудалд бид нарыг оролцуулдаггүй. Хамтлаг болоод хамтдаа дуулж байж, мөнгө ярих нь сонин. Уран бүтээлчид уран бүтээлээ сайн туурвих хэрэгтэй6 Тэрнээс биш учиргүй их мөнгө яриад байж болохгүй байх аа.

-Хөгжмийн маш олон урсгал байдаг. Энэ дундаас яагаад "Рок" урсгалыг сонгосон бэ?

-Анх багш маань бид нарт "Crucified Barbara" гээд хамтлагийн дууг сонсгож байсан юм. Эмэгтэй рок хамтлаг л даа. Тэр хамтлагийн дуунууд маш их таалагдсан. Яагаад Монголд ийм хамтлаг байж болохгүй гэж, "Бид чадна" гээд зориг ороод. Рок урсгалын хамтлаг болохоор шийдсэн. Гэхдээ бид сүүлийн үед аль болох олон төрлөөр тоглохыг хүсдэг болсон. Жишээ нь Өвөрмонголын "Тулгатан" хамтлагийн дууг тоглох гээд хүрээгээ тэлэхийг зорьж байна.

-Монгол уран бүтээлчдийн дууг дуулахдаа зөвшөөрөл авдаг уу?

-Ихэвчлэн шууд дуулчихдаг байсан. Одоо зарим тохиолдолд дуучдаасаа зөвшөөрөл авдаг болсон.

-Ямар нэгэн асуудал үүслээ гэж бодоход, хамтлагийн ахлагч дангаараа шийдвэр гаргадаг уу. Асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Нэг нэгнээсээ эмээнэ гэсэн зүйл бидэнд байхгүй ээ. Бид хоорондоо маш сайн ойлголцдог. Асуудал гарвал цаг алдалгүй ярилцаад, шийдэлд хүрэхийг хичээдэг. Бид хамтлаг дотроо эв найрамдалтай нэгэнтэйгээ маш сайн ойлголцож чаддаг. Ер нь бөөндөө нийлж, нэг хамтлаг болж байгаа учраас дор бүрнээ ухаантай, хүлээцтэй байдаг. Тиймээс муудалцах асуудал огтхон ч гардаггүй.

-Сургуульдаа "од" уу?

-Бид нар тийм од биш ээ. Ямартай ч манай хамтлагт хүүхдүүд дуртай байдгаа их хэлдэг. Зарим нь тоглолтын бэлтгэлийн үеэр үзэх гэж их ирдэг. /инээв/

-Та нар ямар хамтлагийг илүү сонсох дуртай байдаг вэ?

-"Хурд", "Харанга", "Fire" хамтлагуудыг их сонсдог. Нэн ялангуяа Хурд хамтлагийн ах нарт дуртай. Бас "Хурд" хамтлагийн "Хамаг Монгол" дууг их сонсдог. Монгол уламжлалаа хадгалсан, хөөмий, хархираа зэргийг амьд хөгжимтэй хослуулсан байдаг учраас маш их дуртай. Цаашлаад "Хурд" хамтлагийн ах нартай хамт дуулах хүсэлтэй.

-Танай хамтлагийн ирээдүй цаашдаа ямар байх вэ, бүгдээрээ урлагийн хүн болох уу аль эсвэл өөр мэргэжил сонгосон уу?

-Одоо бид нар чинь арав болон арваннэгдүгээр ангийн сурагчид. Уран бүтээлч болох хүсэлтэй хүмүүс байгаа. Гэхдээ эмч, багш гээд өөр өөр мэргэжил сонгох эсвэл юу болохоо ч мэдэхгүй хүн байгаа. Ямар ч байсан хэн юу ч болсон бай бид хамтлагаа орхихгүй. Бидний хоёр дахь гэр бүл, хобби сонирхол маань шүү дээ. Тийм болохоор өөр өөр мэргэжилтэй гишүүдтэй "Алухай" хамтлаг уран бүтээл гаргасаар байх болно.

-Бидний бичлэгийг төсөөлснөөс маань их хүн үзсэн-

-Оролцож байсан тэмцээнүүдийнхээ талаар яривал?

-Бид нар "Авьяаслаг Монголчууд" шоунд илүү олон хүний бүрэлдэхүүнтэй уран нугаралтаар оролцож байсан. Харин сүүлд 2022 онд "To be or not to be" нэвтрүүлэгт одоо байгаа бүрэлдэхүүнээрээ уран нугаралт болон амьд хөгжмөө хослуулж оролцож байсан.

-Цахим орчинд "Fire" хамтлагийн "Бороонд урсах нулимс" дууг дуулж байгаа бичлэг цацагдсан. Дараагийн удаа ямар хамтлагийн дууг коверлож дуулах бодолтой байна вэ?

-Бид нар эртнээс ярилцаж, төлөвлөдөггүй ээ. Гэнэт гэнэт л шийдвэр гаргадаг. Энэ дуу гоё юм байна, энийг дуулъя гээд.

-Олон нийтэд цацагдсан бичлэгийн сэтгэгдлүүд ямар байсан бэ?

-Тэр бичлэгийн үеэр манай хоёр гитарчин хөгжмийн асуудалтай байсан. "Бороонд урсах нулимс" дуу гитарын гуравдугаар утсаар их тоглогддог. Тэгсэн чинь гоцлол гитарчны гуравдугаар утас тасарчихсан. Бас ахиад нэг гитарчны хөгжим нь огт ажиллаагүй. Олон хүний өмнө жаахан эвгүй байдалтай байсан ч дуугаа дуулж дуусгасан. Тэгсэн чинь хүмүүс маш их магтаж, эергээр хүлээж авсан байсан. Муулах гэхээсээ илүү бидэнд маш олон зөвлөгөө өгсөн байсан. Үнэндээ тэр бичлэгийг олон нийтэд тийм сайн хүрнэ гэж бодоогүй ээ. Төсөөлснөөс маань их хүн үзсэн байсан.

-Монголд зохион байгуулагддаг амьд хөгжмийн наадам болох "Плэйтайм"-ыг үзэх хүсэл байдаг уу?

-Мэдээллийг нь маш их сонсож бас үзэж байсан. Гэхдээ насанд хүрсэн том хүмүүс оролцдог учраас одоохондоо арай л балчирдах байх. Уг нь очих хүсэл их л байдаг. Амьд хөгжим тоглодог хүмүүсийг дэргэдээс нь харна гэдэг бол дэндүү гоё үйл явдал. Тийм учраас насанд хүрснийхээ дараа том тоглолтыг очиж үзнэ, ирээдүйдээ бүр оролцохыг хичээнэ ээ.

-"Алухай" хамтлагийг дэмждэг хүмүүстээ хандаж хэлэх үг байна уу?

-Биднийг алдсан ч оносон ч үргэлж дэмждэгт баярлалаа. Итгэлийг нь алдалгүй цаашдаа илүү их хичээх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

2020 онд Булган аймгийн Соёлын ордны уран нугараач охидын "Алухай" хамтлагийн уран бүтээлийн баримтат киног Швейцарын хөгжлийн агентлаг болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр бүтээж үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2024 11:16

Дуу дуулахдаа дуучнаас нь зөвшөөрөл авдаг гэнээ, бур уу ш дээ ! Зохиогч нараас нь зөвшөөрөл аваач, монгол чууд бид ер нь хөгшин за луугүй "дебиль"-үүд юмаа !

Зочин
Зочин
3 сар 11, 2024 17:11
Reply to  Зочин

ЗА ЧИ ЗҮГЭЭР БИТГИЙ ГУЦААД БАЙ, АСУУЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА НЬ БҮР САЙН БАЙХАД

Зочин
Зочин
3 сар 9, 2024 14:03

Муухай нэртэй хамтлаг юм. Хай төгсгөл ч яахав, мандхай, анухай гэх мэт ахайтан гэсэн үгнээс гар�##�тай хай гэж охид бүсгүй хүнийг хүндэтгэсэн үг. Зохисгүй юм, хамтлагын нэрийн үгийн үндэс нь. Баялаг монгол хэлнээс гоё үг олоод нэрлэчихгүй дээ. Сонсголонт байд�##� нь муухай үг байна.

Зочин
Зочин
3 сар 10, 2024 12:00
Reply to  Зочин

Чиний бодож байгаа юм биш л дээ уг нь.монгол хэлээ мэддэг шүү юм бол час улаан,г�##� Улаан Улаан гэсэн үг юм шүү дээ уг нь

Зочин
Зочин
3 сар 9, 2024 15:37

Чингис хааны гүнжүүдийн нэрээс сонго оо

Зочин
Зочин
3 сар 9, 2024 15:44

Алухай бхд яахвдэ �##�

Зочин
Зочин
3 сар 10, 2024 16:47
Reply to  Зочин

Alungoo giin Alu Hair gedeg vgiin hai holboson yu yugvi bas tgej bolohgvi Shv nohor min

Зочин
Зочин
3 сар 9, 2024 17:30

Хэлүхэй гэвэл зүгээр юмуу

Зочин
Зочин
3 сар 10, 2024 10:05
Reply to  Зочин

Yu bicheed bn

Зочин
Зочин
3 сар 10, 2024 08:27

нэр нь �##� уухай тэнэг

Зочин
Зочин
3 сар 10, 2024 08:28

Ал уухай

Зочин
Зочин
3 сар 10, 2024 08:45

Авьяаслаг охидууд байна. Амьд хөгжим, уран нугар�##�т хосолсон мундаг хүүхдүүдэд амжилт хүсье. ????????????

Зочин
Зочин
3 сар 10, 2024 10:04

Sain bna uu xvnii neriig bvtengeer bicheerei ALUXAI xamtlagiin bombirchin M.Utgelmaa shvv
Xvnii neriig bvtneer duudwql biten zayatai ywdag ym bnlee

Зочин
Зочин
3 сар 10, 2024 10:22

Охидууддаа цаашдынх нь уран бүтээлл амжилт хүсэе! Хүн болгонд та�##�агдах �##�багүй ээ Гэхдээ дуртай зүйлдээ чадварлагаар хамтдаа хичээгээрэй ????

Хошуу ноён
Хошуу ноён
3 сар 11, 2024 08:01

Амжилт хүсьe.Өвөрмөц юм.Хамтлагийн нэрний хувьд олон хүний сан�##�ыг анхаар�##�даа авна биз дээ.Нэг тийм сонсголонтой,утга агуулгатай гоё нэр байв�##� зүгээр.

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
3 сар 11, 2024 12:39

...Ёстой Хөдөөны Хөөсны Мантуунууд..кккк...дуучин дуу зохиосон хүний ЯЛГААГ ОЛЖ ЧАДАХГҮЙ ...

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
3 сар 11, 2024 12:47

..ккк .Монгол хэл чинь их гоё уран яруу тансаг их баялаг үгнүүд ихтэй ш дээ..!.Алухай...! ямар сонин б�##�ай нэр өгсөн юм бэ.?..Өөр Сайхан Нэр олж болоогүй юм байхдаа....!..

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
3 сар 11, 2024 12:50

..Хөдөөний Хөөсны мантуу...

Зочин
Зочин
3 сар 23, 2024 19:40

Хэн ч биш хүмүүс бусдыг муулдаг шдээ!!! Чамайг бүр байдаг үгүйг ч хүмүүс мэдэх ч гүй байхад энэ жаахан охидууд ярилцлага өгөөд явж бна тэнэгээ

Холбоотой мэдээ

Back to top button