Нийгэм мэдээ

"Peaky Blinders" цуврал бүрэн хэмжээний кино болж 2025 онд үзэгчдийн хүртээл болно

Үзэгчдийг байлдан дагуулсан "Peaky Blinders" цувралын сүүлийн бүлэг 2022 онд олны хүртээл болсон юм. Гэсэн хэдий ч зарим үзэгчид киноны нарийн нандин учиг, зангилаа тайлагдаагүй гэх маргаантай үлдсэн. Тэгвэл уг цувралыг "Netflix"-ээс бүрэн хэмжээний кино болгохоо зарлажээ.

Гол дүрд Оскарын шагналт Киллиан Мерфи тоглож, найруулагчаар нь эхний бүлэгт ажиллаж байсан Том Харпер ажиллах аж.

Бүрэн хэмжээний киноны зураг авалт 2024 оны сүүлээр эхлэх ба 2025 онд үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ийнхүү Бирмингем хотын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Шелбигийн гэр бүлийн тухай өгүүлэх гэмт хэрэг, адал явдал хосолсон "Peaky Blinders" УСК-нд чухам юу өгүүлэгдэх нь нууц хэвээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button