Нийгэм мэдээ

"Улаанбаатарт энэ сарын 21-22-нд шилжих шөнө усархаг бороо орж, сар дуустал сэрүүн байна"

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.

Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Энэ нь гэнэтийн ус ихтэй борооны давтагдал их байгааг илэрхийлж буй. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна" гэв.

Мөн төв болон зүүн аймгийн нутгаар гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн сар, улирлын төлөвөөс илүү тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээг мэргэжлийн байгууллагаас авч байхыг уриаллаа.

Эх сурвалж: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2024 13:59

Tsag agaaraa saihan bolgoochee! Bainga l usarhag, duu tsahilgaantai boroo oruulaad baihiin! Ene jil er ni zunii saihan aagim haluun udruudiig vzhen vv?

Зочин
Зочин
6 сар 20, 2024 21:08

Хүмүүсийн байг�##�ьтай зүй бус харьцсаны гор гарч буй нь энэ байхаа

Мятавын..туяацэцэг
Мятавын..туяацэцэг
6 сар 21, 2024 07:00

Амар..амг�##�ан..байх...болтугай

Холбоотой мэдээ

Back to top button