Нийгэм мэдээ

Т.Санчир энэ улиралд "Налайх Бизонс"-д тоглох уу

Өнгөрсөн жил Монголын бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир "Эрдэнэт Майнерс" багтай үндэсний дээд лигийн тоглолтыг эхлүүлж байсан бол улирлын дунд "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдэж байсан юм.

Өчигдөр /2024.10.13/ үндэсний дээд лигийн хоёр дахь өдөр "Налайх Бизон", "SG Apes" багууд учраа тааран тоглосон юм. Энэхүү тоглолтыг Т.Санчир нь үзэгчдийн суудлаас үзсэн нь олны анхаарлыг ихээр татаад байна.

Ийнхүү энэ улиралд Т.Санчирыг "Налайх Бизонс" багт тоглох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Т.Санчир 2023 оны Үндэсний дээд лигийн тэргүүн тоглогч буюу “MVP”-ын шагналын эзэн билээ. Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн гурван удаагийн аварга, дээд лигийн тэргүүн тоглогчоор таван удаа шалгарсан. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа, бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон.

Дээд лигийн “Шилдэг шинэ залуу тоглогч”-оор нэг удаа, дээд лигийн мөнгөн медалийг дөрвөн удаа, хүрэл медалийг хоёр удаа хүртсэн. Үндэсний 21 аймгийн лигийн аваргаар нэг удаа, үндэсний 21 аймгийн лигийн “MVP-Финал”-д нэг удаа шалгарч байсан. Улсын шигшээ багт 15 жилдээ тоглож байгаа.

Казань оюутны “Универсиад” их наадмын онооны лидер, Инчеон оюутны “Универсиад” их наадмын онооны лидер, Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд шигшээ багийн онооны лидер болж байсан шилдэг тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button