BBC: Өөрчлөгдөж буй Монгол Улс
Их Британийн “BBC” агентлаг “Өөрчлөгдөж буй Монгол Улс” нэртэй нийтлэлийг хэдхэн цагийн өмнө оруулсныг та бүхэнд орчуулан хүргэж байна.
Монгол улс өргөн уудам тал хөндий, эртний нүүдэлчин соёлоо хадгалж ирсэн. Улс нь хурдацтай хотжиж байхад угсаа гарлаа хадгалж үлдэж чадах болов уу? Монгол сэтгэл догдлуулсан морин уралдаан, эртний нүүдэлчин соёл, цог жавхаатай орчин үеийн нийслэлтэй. Ийм учир тус улс адал явдлыг эрэлхийлэгч жуулчдыг улам бүр татаж, алдарт зочломтгой соёл болон өргөн уудам бэлчээрийг нь үзэх хүслийг төрүүлж байна. “BBC” агентлагийн "Travel Show" нэвтрүүлгийн хөтлөгч Люси Хэджс саяхан энэ улсад зочилж, Улаанбаатар хотын цогцолбор амьдрал болон хөдөө талын уламжлалт хэмнэлээс амссан байна.
Баруун талдаа өндөр Алтайн нуруу, урд талдаа говь цөлөөр хүрээлэгдсэн дэлхийн хоёрдох том далайн гарцгүй улс нь өвөрмөц түүхийн нөлөөгөөр бүрэлдэн бий болсон олон төрлийн уламжлалыг агуулна. ОХУ-ын арми Монголын хувьсгалчдад Хятадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулахад тусалсны дараа Монгол улс 1924 онд тусгаар тогтнолоо зарласан. Ийнхүү шинээр байгуулагдсан коммунист улсынхаа нийслэлийг Улаанбаатарыг хэмээн нэрлэсэн юм. 1990-ээд онд Монгол улс ардчилалд шилжиж, сүүлийн 24 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдэн 1.7 сая хүнд хүрчээ. Хурдацтай хотжиж, хөгжсөний хажуугаар энэ улс хэдэн мянган жилийн турш нутаглаж ирсэн уугуул ард түмнийхээ нүүдэлчин амьдралаар алдартай хэвээр байгаа юм .
Тус улсад гуравдугаар зуунаас хойш нүүдэлчид мал маллан, байгалиас хоол хүнсээ олж амьдарч ирсэн байдаг. Өнөөдөр ч монголчуудын 40% орчим нь нүүдэлчин хэв маягтай аж төрдөг байна. Хүн амын гуравны нэг орчим нь жилд хоёроос дөрвөн удаа байраа нүүлгэж болдог уламжлалт гэрт амьдардаг юм. Гэвч хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдал энэ эртний амьдралын хэв маягийг аюулд оруулж эхэллээ.
Манлай нэртэй нүүдэлчин малчин “Travel Show”-д хэлэхдээ “Ийм их цас харж байгаагүй. Малд бэлчээр олоход хэцүү байсан. Нэгдүгээр сарын сүүлээс хойш мал үхэж эхэлсэн. Мөнгө шавхагдаж, өөр аж төрөх арга алга” гэсэн байна.
Улаанбаатар хот хурдацтай өсөж, цаг уурын байдал өөрчлөгдөж байгаагийн хажуугаар олон хүмүүс өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлэхээр шийдсэн хэвээр. Сүүлийн жилүүдэд Монголд аялах жуулчдын тоо өссөн. Учир нь уламжлалт соёл болон Монголын цаст уулс, өргөн элсэн манхан, хязгааргүй тал хөндийтэй танилцах сонирхолтой олон хүн бий.
Аялагчид 10 хоног үргэлжлэх морин уралдаан болох “Монгол Дерби” зэрэг үйл ажиллагааг үзэх боломжтой. Мөн нутгийн иргэдтэй хамт мод, эвэр зэргийг ашиглан уламжлалт гар урлал хийн, хөөмийлөх урлагийг сонсож болно. Жил бүрийн есдүгээр сарын дунд үед болдог Алтайн бүргэдийн баярт уламжлалт бүргэдээр ан хийгчид шувуудынхаа хүч чадлыг харуулдаг. Мөн долоодугаар сард зохион байгуулагддаг Наадам нь Монголын уламжлалт бөх, сур харваа, морин уралдааныг харуулдаг ЮНЕСКО-д бүртгэгдсэн баяр юм.
Нийслэлээс ойролцоох хэд хэдэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг. Үүнд устаж буй тахь амьдардаг Хустайн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хадны үзэсгэлэнт тогтоц бүхий Гурван сайхан уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн багтана. Алтайн нурууны ууланд авирах аялал, цөлд тэмээгээр эсвэл тал нутагт морьтойгоор хийх аяллууд нь гадна зохион байгуулагддаг үйл ажиллагаа сонирхогчдод зориулсан алдартай зүйлсийн нэг.
Харин гадаах үйл ажиллагаанд бага сонирхолтой хүмүүст зориулан Улаанбаатар хотод үзэж харах олон хийд, сүм бий. Тухайлбал Чойжин ламын сүм музей, Гандан хийд гэх мэт. Богд хааны өвлийн ордон музей, Монголын Үндэсний музей зэрэг алдартай музейд Монголын түүх, уламжлалт амьдралыг харуулсан олон тооны үнэт зүйлс хадгалагддаг юм.
Жуулчид Улаанбаатар хотын захад байрлах "Гэр хороолол" гэж нэрлэгддэг хэсгээр зочилж, монголчуудын уламжлалт амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэх боломжтой. Тус хороололд 900,000 орчим хүн оршин суудаг бөгөөд олонх нь анх удаа хот суурин орчинд амьдарч байгаа юм. Энэхүү хороололд оршин суудаг иргэдэд тулгамдаж буй нийгэм, улс төр, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан ашгийн бус байгууллага болох GerHub нь уламжлалт гар урлалыг жуулчдад худалдаалах зэрэг байдлаар амьжиргааны орлого олох боломж бий болгоход тусалдаг байна.
“GerHub”-ийн нийгмийн шинэчлэлийн хөтлөгч А.Дариа “Гэр хорооллын иргэд орон сууцанд амьдрахыг хүсдэг гэсэн буруу ойлголт олон бий. Зарим нүүдэлчин гаралтай хүмүүст дөрвөн ханаар хүрээлэгдсэн орон зайд амьдрах нь их хязгаарлагдмал санагддаг. Тиймээс бид жуулчдад тэр өнцгөөс харуулахыг хүссэн” гэжээ.
“BBC” агентлагийн Хэджс хот, хөдөө аль ч газар байхдаа сэтгэлийг нь хамгийн их татсан зүйл бол Монголчуудын халуун дулаан зан байсан хэмээсэн юм. Тэрбээр нүүдэлчин монголчуудтай амьдарч байх хугацааны талаар "Хөл хөдөлгөөн ихтэй Лондоноос ирсэн болохоор би бусдаас хол орчинд яаж дасан зохицох вэ гэж санаа зовж байсан. Гэхдээ намайг өргөнөөр угтаж авсан нь үнэхээр гайхширууллаа. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай газар нутаг хөл хөдөлгөөн ихтэй, том хоттой харьцуулахад ганцаардал бага төрүүлэм орчин шиг санагдлаа" хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орчуулга жаахан модон байна шүү. "National Park" гэдгийг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" гэж - оруулдаггүй юм шүү.
Ха ха гадныхан Монгол улсыг Азийн Африк гэдэг сэн биш билүү. МАН ын өлөнгүүд улс орныг самарч
Новш гэж , ингээд "магтаад"-эхлэхээр л Сүйрүүлж эхэлж л байгаан юм байна даа , шун�##�ын хүүдий барууныхан , дараа нь дэлхийн мисс-д Монгол ш�##�гарна , дараа нь нэг мэдсэн Өмнөговь-рио тинтогийн эзэмшил болно , дараа нь рио тинто Монголын Төрийг атгасныг мэдэх болно .
Монголчууд чинь �##�ь 13р зуунд монголд олон хот бсн гээл шааг�##�даад бдг биддэ. Тгээд ягаад өөрслигө золбин нүүдэлчид бсн гээд бдг юмбла