Б.Мөнхзаяа: Гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ чигээрээ үргээчих вий гэсэн айдас хүчтэй бий болчихлоо
Гадаадын хөрөнгө оруулалт, Монгол дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар Ph.D Б.Мөнхзаяатай ярилцлаа.
Тэрбээр 2013 онд “Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй” сэдвээр бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан. 2019-2021 онд Австрали улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийн Монашийн их сургуулийг Банк санхүүгийн мастер мэргэжлээр төгссөн нэгэн юм.
-2010-аад оныг гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Монголд хамгийн ихээр төвлөрсөн цаг хугацаа гэж өнөөг хэр тэмдэглэдэг. Чухам ямар онцлогтой жилүүд байсан юм бэ?
-2007-2008 оны дэлхий нийтийн санхүүгийн хямралын дараах мөчлөг таарсан. Хямралын дараа эдийн засаг өсөх эрчимтэй үе шатанд шилждэг. Алдагдлаа нөхөхийн тулд хөрөнгө оруулалтын өндөр өгөөжтэй салбарт анхаарлаа хандуулцгаадаг. Харин Монгол Улс хөгжиж буй зах зээл, дээр нь эрсдэлтэй. Эрсдэлтэйн хэрээр өндөр өгөөж хүртэх боломжтой.
Тухайн үед орон сууцны үнэ өссөн, хөрөнгийн зах зээл савласан, түүхий эдүүдийн үнэ ч унасан. Дагаад үнийн өсөлт явагдсан. Энэ нэг хүчин зүйл. Хоёрдугаарт, дэлхий нийтээр байгалийн нэн ховор элементүүдийн дутагдалд орж эхэлсэн. Эрэл хайгуулд гарцгаасан. Сүүлийн жилүүдэд нүүрснээс татгалзаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг хайж байгаа. Нүүрсний уурхайнууд хаагдаж байна. Тэгэхээр энэ мөн Монголын сонирхох хоёр дахь шалтгаан болсон.
Бид уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог, гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л хадаг сүү бариад ирэх ёстой гэж бодон хүлээдэг. Үнэндээ бидний нийлүүлэлт бусад орнуудтай харьцуулахад маш бага. 2021 оны байдлаар Монгол Улс дөнгөж энэ салбарын 0.2 хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг зөв менежментээр оруулж ирж, санхүүгийн нөөцийг нь оновчтой ашиглах ёстой нь гарцаагүй.
Бидний нийтлэг алддаг зүйл бол байгаль орчны хамгаалал. Бид стандарт, шаардлагаа сайн тавьж чаддаггүй.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар эерэг нөлөө авчирдгийг олон талаас судалсан. Эдийн засгийг өсгөнө, экспортыг нэмэгдүүлнэ, энэ нь бусад салбартаа ч нөлөөлдөг. Бид Оюу толгой, түүний ойр орчмын сумдад судалгаа хийсэн. Ханбогдод гэхэд 1 кг нь 45 мянган төгрөгийн үнэтэй чихэр үйлдвэрлэж байх жишээтэй. Тухайн бүс нутгийн эдийн засгийг ч тэлдэг эерэг нөлөөтэй. Уурхайн ажилчидтай ярилцаж үзэхэд, анх гаднын инженер, экспатууд дийлэнх хувийг эзэлдэг байж. Одоо монгол инженерүүд олонх болж, өөрсдөө гадаадад ажиллах боломж нь нэмэгдсээр байна. Иймд монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлдэг байх нь. Бүс нутаг дахь хүн амыг тэлдэг нь бас харагдсан. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч ирдэг.
Харин сөрөг тал нь байгаль орчны нөхөн сэргээлт, ус ашиглалтын тухайд яригдах юм.
Судалгааны хүрээнд уул уурхайн компанийн захирлуудтай уулзаж ярилцсан. Тэд улс төрийн тогтворгүй байдлыг онцолж байна. Мөн манай Засгийн газар огт тооцоолоогүй байсан зардал гаргахыг гэнэтхэн хүсдэг. Ирээдүйн мөнгөн урсгалаа төлөвлөж, тооцоолсон байтал ээж ааваасаа мөнгө гуйж байгаа юм шиг нөхцөл байдал үүсгэдгийг төвөгтэй гэж онцолж байсан.
Судалгаанд 30 гаруй уул уурхайн компани хамрагдсан.
-Эхний асуултаа мухарлахад, одоо алдагдсан боломж гэдэг ойлголтын талаар ихээхэн ярьдаг боллоо. 2010 оны тэр тохиромжтой цаг үеийг бид хэр үр дүнтэй ашигласан гэж боддог вэ?
-Шууд дүгнэхэд төвөгтэй. Өсөлтийн хувиар харахад, ид сонирхож буй үед нь хязгаарлаж, боломжоо алдчихаар төдийлөн дээрдэж өгөхгүй байсаар байна. 2009 оноос гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. 2014 он хүртэл царцанги байж байгаад дахин өссөн. Гэхдээ энэ зөвхөн Оюу толгойн далд уурхайн төсөл эхэлсэнтэй холбоотой.
-Ганцхан төсөл ийм хэмжээний өсөлтийн муруй үзүүлжээ?
-Тийм. Бид гуравдугаар сард дугуй ширээний уулзалт хийсэн л дээ. Түүнд уул уурхайн салбарын экспертүүд “Монголд Оюу толгой шиг дахиад гурван төсөл хэрэгтэй байна. Дараагийн төсөл хайгуулын шатандаа явж баймаар. Тэгэхгүй бол зааг үе үүсчихлээ” гэж хэлж байсан.
Үүнд хайгуулын лицензийн асуудал байгаа юм билээ. 2016 онд 2020 ширхэг хайгуулын лиценз байж. Одоо хоёр дахин буурчихсан. Дараа, дараагийн төслүүд давхар хайгуулын шатандаа судлагдаж байх боломж ингэж алдагдсан.
Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй үргээчих вий гэсэн айдас нэлээд хүчтэй бий болчихсон байна.
-Монголыг гадаад ертөнц ганцхан уул уурхайн салбарт сонирхохоос өөр аргагүй юм уу. Өөр боломж ер нь харагддаг уу?
-Хөрөнгө оруулалт хийе гэхээр газар нутаг том, дэд бүтэц байхгүй, зах зээл жижиг учраас бусад салбарт төвөгтэй болчихдог. Автомашины үйлдвэр барья гэвэл газар нь байв ч ажиллах хүч нь, дэд бүтэц нь байхгүй жишээтэй.
Харин Төв Азийн санхүүгийн төв болж болох юм гэсэн санаа яригдаж байсан. Түүнчлэн аялал жуулчлалын төв болох боломжтой гэж харагддаг. Энэ салбарт төвөгтэй асуудлууд бий, гэхдээ эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Байршлын давуу талаа ашиглаж санхүүгийн төв болох гэдэг зорилт руу давших боломж боломж бий. Бидэнд алдах зүйл байхгүй. Мөн мэдээж хөдөө аж ахуйн салбар анхаарал татдаг. Нөөц боломж нь байгаа. Нэрлэвэл ийм гурван салбар боломжит хувилбар юм.
-Уул уурхайн тухайд нутгийн иргэдийн эсэргүүцэл, популист улстөрчдийн асуудалтай нүүр тулдаг. Нөгөө талаар, Оюу толгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр эргээд харахад учир дутагдалтай зүйлс байна. Манай талаас мэргэжлийн хүмүүс дутсан, хар үгээр хэлэхэд англи хэлээр эн тэнцүү эрх ашгаа тулгаж харилцаж чадаагүй дүр зураг харагдсан л даа. Бидэнд өөрсдөө боловсрох шаардлага байна уу?
-Байгаа гэж хардаг. ЭЗХЯ-ны захиалгаар хийсэн судалгааг харахад, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгдөг төв байгуулах ёстой юм билээ. Дэлхийн бусад оронд ийм мэдээллийн төв байгуулж, төвөөрөө дамжуулан үйлчилгээ үзүүлдэг жишиг бий.
Тэгэхгүй бол жижиг төсөл эхлүүлэх гэсэн хөрөнгө оруулагчид хулхидуулах нь элбэг юм байна. Итгэх итгэл нэлээд алдарсан.
Ийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн төв байгуулах, тэнд үнэхээр англи хэлээр эн тэнцүү ойлголцох чадвар бүхий мэргэжилтнүүд ажиллах хэрэгтэй байна.
Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд юу болж байгааг мэдэх тун амаргүй. Монголчуудад өөрсдөд нь ч мэдээлэл хаалттай, ойлгомжгүй явдаг шүү дээ. Дүрэм журам, дэс дарааллын мэдээллийг өгдөг ийм үйлчилгээ яах аргагүй хэрэгтэй байна.
-Санхүүгийн бүтэц, загварын тухайд ч анхаармаар санагдсан. Яг гадаадад төгссөн мэргэжлийн боловсон хүчнээ Монголын эрх ашгийг хангуулах чиглэлд ажиллуулах гэмээр юм уу даа. Оюу толгой төслийн хувьд хэзээ ноогдол ашиг хүртэх нь тодорхойгүй хэвээр л явж байна. Харин “Орано” групптэй ихээхэн ялгаатай гэрээ байгуулахаар ойлголцолд хүрч чаджээ. Тэгэхээр боловсон хүчнүүдийн дутагдал манайд ер нь хэр байна вэ?
-Дутагдал бий гэж харж байгаа. Ажлын байр маш их байна. Эрэлт хэрэгцээ өндөр. Даанч манай цалин дэлхийд өрсөлдөж чадахгүй. Нэг бол гадаадад сургаж, тодорхой хугацаатай гэрээлж дотооддоо ажиллуулах нь зөв үү. Одоо бол мэдлэг боловсрол өндөртэй залуус Монголын эрх ашгийн төлөө ажиллая гэхээр нөхцөл нь хэцүүхэн байна. Шинэ Засгийн газар байгуулагдахад төрийн байгууллагын бүтэц нэлээд өөрчлөгдчихлөө. Тэнд яг ажлаа мэддэг боловсон хүчин байгаа эсэх нь анхаарал татаж байна. Тийм учраас хүний нөөцийн асуудалд яг тодорхой анхаарах, өөр бодлого явуулах шаардлагатай. Ажлын зар тавиад л болчихгүй. Хараад байхад Гүйцэтгэх захирал авна гэсэн зар маш их тавигддаг болсон байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг шалтгаануудыг та товч дурдсан. Алийг нь илүү онцолмоор байна вэ?
-Нэг дугаарт улс төрийн тогтворгүй байдал. Дүрмээ тогтоод л ажлаа эхэлж байтал өөрчлөгдчихдөг. Хөрөнгө оруулагчид бодлогын тогтвортой байдлыг л их үгүйлж, онцолдог юм билээ. Хоёрдугаарт, авлигын индекс сөргөөр нөлөөлж байна. АТГ энэ чиглэлд анхааран ажиллаж байгаа боловч авлигын индекс сайжрахгүй л байгаа. Танил талтай, авлига өгч байж ажил явдаг энэ байдлыг халах ёстой. Шударгаар ажиллаж, өгөөжөө хүртээд буцах боломж Монголд төвөгтэй л дөө.
-Иргэд гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхээр шууд л ашгаа хүртэж эхлэхийг хүсдэг. Төслийн онцлогоос шалтгаалж энэ урт хугацааны ойлголт шүү дээ. Шууд цалин хангамж нэмэгдэх зэргээр эерэг нөлөө үзүүлэх тухай төсөөлдөг. Нэгж иргэнд очих гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж юу юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр боловсролын салбар хөгжинө. Тэд технологи, хүний нөөц, нөү-хаутайгаа орж ирнэ. Үүнийг нь авч үлдэж, дараа нь түүгээрээ мөнгө олно гэсэн үг. Энэ өөрөө маш чухал өгөөж юм.
Гэтэл бид нэг удаагийн бэлэн мөнгө олгох хэлбэрээр үр ашгийг хүртээдэг. Энэ бэлэнчлэх сэтгэлгээг гааруулахаас гадна инфляцыг өдөөж, эдийн засагт тогтворгүй байдал үүсгэдэг.
Харин мэдлэг боловсрол, технологийг нь суралцаж, нутагшуулж аваад үүгээр үр өгөөжөө хүртэхийг л чухалчилмаар санагддаг. Ханбогдчууд бол үүнийг мэдэрсэн санагдсан.
Мэдээж дараа нь соёл яригдана. Соёлын шинэ элементүүд орж ирж нутагшдаг. Наад зах нь хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл. Хуучин монгол компани дээр үйлдвэрийн осол гарах, халамцуу ажлаа хийх асуудал гардаг байсан.
-Макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Валютын урсгалд эерэг нөлөө үзүүлнэ. ДНБ-ийн өсөлтийг авчирна. Валютын тогтвортой урсгалаас хамаарч төгрөгийн ханш хэвийн байна шүү дээ. Бид ихэнх юмаа гаднаас авч байгаа. Гэхдээ түүн шиг хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг гадагш нь гаргах ёстой, тэгж байж л макро эдийн засаг тэлнэ. Үүний гол хөдөлгүүр нь бидний хувьд маргаангүй гадаадын хөрөнгө оруулалт юм.
-Хууль тогтоомжийн тухайд юу гэж дүгнэдэг вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчилье, сайжруулъя гэхэд газрыг 100 жилээр ашиглуулах нь гэсэн ганц заалт л олны анхааралд өртсөн. Агуулгаараа ер нь сайн хууль мөн үү, шинэчлэх шаардлагатай зүйл байгаа юу?
-УИХ, Засгийн газар сэтгэл хөдлөлийн шинжтэй шийдвэр гаргадаг шиг санагдсан. Урт хугацааны бодлого төлөвлөгөөний дагуу хуулиа өөрчилдөггүй. Хуулийн төсөлд нь ажилласан мэргэжлийн хүмүүстэй ярилцаж үзэж байсан. Судалгаагаа хийгээд өгөхөөр, агуулга нь орвонгоороо өөрчлөгдөөд батлагдчихдаг гэж хэлж байсан. Тэгэхээр зүйл заалт онцолж ярихаас илүү хуулийг баталж буй хүмүүсийнх нь мэдлэг чадвар хэр байна вэ гэдэг анхаарал татаж байна. Нэлээд хуулийн төсөлд ийм алдаа гарсан байсан. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг сайтар ойлгодог, тусгадаг байх нь чухал анзаарагдаж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулагч бүр сайн байх албагүй. Нөгөө талаас тэд ашиг олох гэж л орж ирж байгаа. Тийм тохиолдолд бид ямар зүйлс дээр хатуу байр суурьтай зогсох ёстой вэ?
-Түрүүнд дурдсанчлан, байгаль орчны нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалтын асуудлыг заавал анхаарах ёстой. “Бид ажиллаж байгаа” л гэж хариулдаг. Гэхдээ яг үнэлж шалгадаг тогтолцоо сул шүү. Хүснэгт бариад “Энэ байна, тэр байна” гэж тоолж бүртгээд болчихдог дүр зурагтай. Бидний алдах зүйл бол ерөөс байгаль орчин. Судалгаагаар ч энэ гарч ирсэн. Хамгийн ихээр усны нөөц, дараа нь байгаль орчин, хог хаягдлын чиглэлд сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар баталсан.
Үүний эсрэг стандарт шаардлагаа ойлгомжтой болгож, яг таг мөрдүүлэх л хэрэгтэй байна. Зарим сайн жишээ үлдсэн. Харин жигд хянаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Иймд явц дундын хяналтыг анхаармаар байгаа юм.
-Татварын орлого үлэмж нөлөө үзүүлдэг шүү дээ. Хөрөнгө оруулагч нар бол зарим төрлийг татварыг тогтворжуулах санал тавьдаг. Татварын маргаан үүсгэж Арбитрын шүүхэд ч ханддаг. Энэ тал дээр ямар чиг шугам баримтлах нь оновчтой вэ?
-Дотоодын байгууллагуудад ч тэр татварын хөнгөлөлтийг яаж үзүүлэх бодлогоо тодорхойлж, нээлттэй зарлах хэрэгтэй санагддаг.
Бизнес хийж байгаа хүмүүст орлогынхоо хэдэн хувийг улсад өгөхөө тодорхой болгох хэрэгцээ бий. Татвараа буулга юм уу, татвар төлөхгүй гэж хэн ч хэлдэггүй. Харин урт хугацаанд, тодорхой, ойлгомжтой байлгахыг л хүсдэг. Гэнэтхэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт орж ирдэг жишээ бий. Хөдөө аж ахуйн салбарт элбэг шүү дээ.
-Хэд хэдэн чиглэлд төр бодлогоо яг тодорхой болгож, нээлттэй илэрхийлэх хэрэгтэй байх нь. Өөр дүгнэлт?
-Манай улс дундаж орлоготой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх урт хугацааны зорилт тавьсан. 2030 он гэхэд эдийн засгаа 2.4 дахин өсгөнө гэж төлөвлөсөн. 2050 он гэхэд 7.5 дахин өсөх шаардлагатай байгаа. Дотоодын нөөцөөр үүнд хүрэх боломж байхгүй.
2030 онд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүргэнэ гэж зорьсон. Энэ боломж гадаадын хөрөнгө оруулалтаар л бий болно. Иймд энэ чиглэлд анхаарахаас өөр ямар ч аргагүй.
Төр өөрөө хөрөнгө оруулагч байх зорилтыг илүү дэвшүүлээд байна. Үүнээс илүүтэй гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчноо, бодлогоо сайжруулж, тогтвортой, тодорхой болгох шаардлага харагдаж байгаа.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bas l saihan hydlaa hyyhen. Hudaldaa hogjliin banknii hamaraal hyn. ber ni baih shyy
Маш сайхан ярилцлага уншлаа. суд�##�гаатай оновчтой тов тодорхой хариултууд байна. Асуулт нь ч тун дажгүй. Ийм л боловсон хүчнээ төр анхаар�##�даа авч ажилламаар юмдаа.
Vhsen atsaa hurungu oruuldagiin heden baylagiig in zah zeeliin ediin zasgaa aldaj bj yun gadniihan be heden hulgaichuudad ashigtai bgaaldaa gadniihaniihnii hoshnogiig in dolooj heden tugrug olj awah gej vheldej bgaaldaa yas yman deer gadniihan manai baylagiig olon ulsiin biirj deer mungu bosgoj baylagiig in zuuj ergvvleed ter munguuruu mongolchuudiig gazar nutagtai in hudaldaj awch bna ene gazar nutgaa zarj bgaa hulgaichuud eh ornoosoo urwagchid hulgaich erliizvvd bgaa manai ulsruu ymar uls shunj bgaag bid meddegch meden budilj gazar shoroogoo zarsaar bna mungnii shulaltanguud mongolchuud bas uursduu hiideg
Өөрөө ер нь би хэн билээ, ямар боловсролтой билээ, ийм юм ярих мэдлэгтэй бил үү гэдгээ бодож үзсэн нь дээр байх. Юм болгон руу харааж суухаар, өмнөх ажлаа хийгээд, амьдр�##� ахуйгаа бодсон нь дээр.
Газараа түрээслүүлэхгүй гэж тэнэгтээд байхаар хэн л томхон хөрөнгө оруулахав дээ. Женко үхдэл худлаа эх оронч царайлж, амьтаны толгой эргүүлээд, мояачууд нь дагаж хурайлаад Монголын хөгжил дашийн шог болж бна доо !
Танай IT эрүүл ухаантай юу? Сэтгэгдэлд хориотой үг хааж байгаа царайг нь ээ. Жишээ нь а м ь д р а л гэсэн үгээс а л гэсэн хэсгийг нь цензурдчихээр зүгээр энгийн үг байхад а л гэж уншигдаад байна.
Зөв л оношилсон байна. Гаднын хулгайчийг хөөлөө гээд долларыг нь хөөчхөөд байгаа л улс шүү дээ. Тэгээд төгрөгийн ханшийн ун�##�тдаа бүх юм нь идүүлчихсэн. Хэдхэн жилийн өмнө вон төгрөг хоёр 1:1 ханштай байсан. Одоо 2.5:1 болсон. Монгол хүний ц�##�ин 2.5 дахин багасжээ. Солонгос хүний ц�##�ин бараг л хэвэндээ.
Гадаадынхан үргэнэ гэж битгий худлаа ярь тэд чинь сул олж болох мөнгө хөрөнгө байхад хэзээ ч зугатахгүй гүйгээ л ирнэ. Бүү ай.
Юм ойлгодоггүй м�##�уу? Сул ашиг гэж байхгүй.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хөрөнгө татах амархан казино биеэ үнэлэх с�##�бар бхад уул уурхай түц шиг харагдана
Гадаадын том хөрөнгө оруул�##�т Монголд орж ирэхгүй ээ!!! Хувийн өмчийг улайм цайм дээрэмддэг, түүнд нь төрийн өндөр �##�бан туша�##�тнууд оролцдог, шүүх нь шийтгэдэггүй болохоор ямар дурак Монголд хөрөнгө оруулж "шатах"-ыг хүсэх вэ дээ??!!