Д.Энхтүвшин: Гурван нам "хяналт" нэрээр хүмүүсээ ТӨК-д томилно гэж яриад байгаа

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр хэллүүлэгдэхээр товлогдсон байгаа. Хуулийн төслийг өргөн барихаас өмнө Н.Учрал сайд төрийн өмчит компаниудын алдагдлын талаар олон нийт болон гишүүдэд нэлээд ярилаа. Гэхдээ хуулийн төсөл нь яг юу байх юм. Юунд чиглэсэн байх юм. Шинээр орж ирж байгаа юм уу. Хуучин хуулиа сэргээж, засварлаж байгаа юм уу гэдэг мэдээллийг өгөөгүй. Таны хувьд энэ төслийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг нэрийг нь ийм болгож өөрчлөөд оруулж ирж байгаа юм байна лээ. Дахиад шинэ хууль оруулж ирж байгаа юм уу гэж бодсон чинь зүгээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг засаглал сайжруулах, ил тод байлгах гээд оруулж ирж байна. Одоогоор уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх гээд хүлээж байна. Байнгын хороодоор хэлэлцэгдэнэ гэсэн боловч одоогоор хэлэлцэгдээгүй байна. Хэлэлцэхээр орж ирсэн ч энэ намрын чуулганд амжихааргүй болчихлоо гэж харж байна. Яагаад гэвэл хуулийн төслийг нь харахаар нэлээд боловсруулж, ажиллах зүйлстэй харагдсан. Одоогоор энэ хуулийн төслийн талаар ийм л мэдээлэлтэй байна.
-Сайд, дарга нар төрийн өмчит компаниудаар дамжуулан өөрсдийн бизнест мөнгө олдог-

-Таны хувьд энэ салбартай ойр хүн.Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийг та зарчмын хувьд дэмжиж байгаа юу. Цаашид энэ төсөл дээр таныг өөрийн гэсэн байр суурь оролцоотой явах байх гэж харж байна л даа?
-Энэ хуулийн төсөл дээр төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, төсвийг аль болох багасгах санал санаачилгуудыг гаргаж ажиллана.
Төрийн өмчит компаниудын асуудал төсөвтэй дүйцэхүйц томоохон асуудал болсон. 2023 оны тоогоор аваад үзвэл нийт төрийн өмчит компаниудын зардлын хэмжээ нь 17 орчим их наяд байсан. Тэр нь нийт төсвийн 75 хувьтай тэмцэх хэмжээний зардал. Өөрөөр хэлбэл тухайн жилийн төсвийн 75 хувийн төрийн өмчит компаниар дамжуулан төр захиран зарцуулсан гэсэн үг.
Төсөв дээр бид зүйл заалт бүрээр нь хэлэлцдэг хэр нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг сайн хардаггүй. Тус компаниудыг засаглалын хувьд сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Төрийн өмчит компаниудыг багсгах шаардлага бий. Байгаа хэдийг нь цэгцэлж шинээр дахин төрийн өмчит компани бий болохгүй аль болох танах, сайжруулах хэрэгтэй байгаа. Тиймээс уг хуулийн төсөл орж ирсэн болов уу гэж бодож байна. Миний хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг цэгцлэх, үйл ажиллагааг нь тодорхой болгох хэрэгтэй.
Тэгэхгүй бол нуулгүй хэлэхэд зарим сайд нар болон орон нутгийн удирдлагууд өөрсдийнхөө хийдэг бизнесээр мөнгө олохдоо төрийн өмчит компаниудыг ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай өрсөлддөг зүйл бий.
Засаг нь өөрөө захиргааны үүрэг гүйцэтгэдэг. Тэгсэн хэр нь бас өмчлөгч болоод ирэхээр ойлгомжгүй асуудлууд үүсэж, зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгээд байна. Энэ хууль гарснаараа ойлгомжгүй байдлыг тодорхой болгоно гэж найдаж байгаа.
-Төрийн өмчит компаниудыг төрөөс хол байлгаж, засаглалыг нь ил тод болгох хэрэгтэй-

-Н.Учрал сайд болон гишүүд төрийн өмчит компаниудад олон улсын аудит оруулах, оруулахгүй байх гэдэг асуудлыг ярьсан. Зарим нь тэр нь үнэтэй. Төлбөр нь төсвөөс гарна. Зарим нь энэ зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Энэ дээр таны байр суурь ямар байв?
-Мянга шалгаж үзээд нэмэргүй. Төрийн өмчит компаниуд тодорхой хүмүүсийг ажилтай болгодог.
Улс төрийн намууд сонгуульдаа ашигладаг. Зарим яамдууд төсөвт байхгүй зүйлсээ төрийн өмчит компаниар дамжуулан ашигладаг учраас энэ бүхнийг аудитаар шийдвэрлэхгүй. Аудит төрийн өмчит компаниудад бугшсан асуудлыг ил гаргахгүй. Асуудлын эрэмбээр авч үзвэл бараг 30 дахь асуудал нь аудит.
Эхлээд зарчмын хувьд төрийн өмчит компаниудын асуудлыг шийдвэрлэхгүй бол том том аудит яриад сайжруулах төсөл хийгээд ч асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй байх гэж харж байна. Эхлээд зарчмын асуудлыг нь ярих хэрэгтэй. Сүүлд бас нэг ийм яриа яваад байгаа.
Төрийн өмчит компаниуд дээр улс төрийн намууд хяналт тавих нэрээр компаниуд руу Засгийн газарт байгаа гурван намаас хүмүүс томилно гэсэн яриа яваад байна.
Энэ бол бас л төрийн өмчит компаниудыг буруу тийш нь завхруулж байгаа нэг хэлбэр. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудыг аль болох улс төрөөс хол байлгаж, үйл ажиллагааны тодорхой чиглэл өгөөд бүр болохгүй бол засаглалыг нь ил тод нээлттэй болгох хэрэгтэй байна.

-Эдийн засагч хүний хувьд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааг хэрхэн харж байна?
-Ер нь бол эдийн засгийн онол талаас нь харахад хувийн хэвшил бизнес хийгээд алдагдалтай бол дампуураад байхгүй болдог. Хариуцлага нь хатуу байдаг. Харин төрийн өмчит компаниудад хариуцлага байдаггүй. Буруу хийж, алдах тусам улам томордог. Жишээлбэл та нар одоо хар төрийн тэр алдагдалтай компаниуд одоог хүртэл оршин тогтноод байна. Тэд байгаад байна гэдэг чинь аль нэг газраар угжуулаад, өөр зорилготой татвар төлөгчдийн мөнгийг ч юм уу. Ямар нэг мөнгөний эх үүсвэрийг тодорхой зорилгод нь хүргэхгүй дундаас нь идэж оршин тогтноод байна гэсэн үг. Тиймээс тэр алдагдалтай ч олон жил ажиллаж байгаа компаниудыг цэгцэлчихвэл төсвийг бас нэлээд хөнгөлнө.
Сая төсөв дээр таналт хийж, алдагдалгүй төсөв батлуулсан нь энэ бодлогын шилжилтүүдийг хийхээс өөр араггүй болгож байгаа юм. Төсөв багасгах зорилтыг дэмжих гол хэрэгслүүдийн нэг нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмжийг сайжруулах ажил. Энэ асуудал төсвийн дараа залгуулаад хэлэлцье гэж орж ирж байгаа нь талархууштай гэж бодож байгаа. Энэ хуулийн төсөл 34 хувиас дээш төрийн өмчтэй компаниудын харилцааг зохицуулах заалттай юм байна лээ. Тэгэхээр 34-өөс доош бол тус компанийг төр эзэмшихгүй зарах чиглэлтэй байгаа юм байна гэж ойлгосон.
Манай төрийн өмчит компаниудын ихэнх дарга, цэргүүд нь улс төрийн, улс төрчдийн нөлөөгөөр томилогдсон. Энийг өөрчилж эхлэхээр тодорхой хэмжээний эсэргүүцэл гарах байх гэж бодож байна.
-Төсвийн зарлыг бууруулах бодлогын шинэчлэлийн төрийн өмчит компаниудаас эхлэх нь зөв-

-Засгийн газрын гурван нам төлөөллүүдээ төрийн өмчийн компаниудад оруулах талаар та түрүү хальт дурдлаа. Энэ яриа хаанаас гарав. Ажил хэрэг болсон уу?
-Би яг энэ талаар бүрэн мэдээлэлтэй биш байгаа. Одоогоор ийм шуум явж, сураг сонсогдож байгаа. Зарим хүмүүсийг нэрээ өгөөч гэсэн байдалтай байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр энэ асуудал одоогоор яригдаж байгаа болохоос яг албажиж очоогүй байгаа байх. Засаглал, бүтээмжийг нь сайжруулна гэдэг нь улс төрөөс аль болох ангид болгох ёстой байтал буцаад гурван намын төлөөлөл оруулж ирвэл төрийн өмчит компанийн асуудал буцаад улс төрийн асуудал болно. Тиймээс төрийг аль болох л компаниудын асуудал руу оруулахгүй байх хэрэгтэй. Нэг л орчихвол сайжруулна гэдэг боломжгүй харагдаж байгаа.
-Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төсөл хэлэлцүүлэгдэж, хэрэгжвэл төсөв хэдий хэмжээгээр буурах вэ. Тооцоолол байгаа юу?
-Тооцоолол одоогоор алга. Гэхдээ баггүй хэмжээгээр буурна. Төсвийн зардлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа. Сонгуульд орохдоо улс төрийн намууд ялангуяа МАН төсвийн зардлаа 25 хүртэлх хувь бууруулна гэсэн. Төсвийг бууруулахын тулд бодлогын шилжилтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа төрийн өмчит компаниудын, төрийн өмчит хөрөнгүүдийн ашиглалтыг сайжруулах, шаардлагагүй хувийн хэвшлийн хийж болох бизнесүүдээс гарахыг нь гаргаад цэгцэлж, тэр хэмжээгээр төрийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэж байж төсөв бууруулах зорилт биелэх боломжтой. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулийг аль болох хурдан баталж, яаралтай хэрэгжүүлж эхлээсэй гэж бодож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн гэсээн. Жонхуугийн хүмүүс нь бүүр хамгийн томууд дээр нь ороод бгаа гэж сонсогдох болсон шүү.
ААЖМААР МӨХӨЖ ХЭТ ГАДНЫ НӨЛӨӨНД АВТАЖ БАЙНА.ЭНЭ ОЮУНААГИЙН ЗАСАГЛАЛЫН ҮЕД МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ҮНЭНДЭЭ ТУЙЛДЛАА.ОЮУНААГИЙН ГАР ХӨЛ НЯМБААТАР АЖЛЫХАА ӨРӨӨНД ХООЛНЫ ХОРДЛОГООР ДЭЭШЭЭ БӨӨЛЖӨӨД ДООШОО ЧАЦГА АЛДААД ҮТЭР ТҮРГЭН ҮХЭЖ ДАЛДРААСАЙ ХОТЫН ИРГЭДИЙН ЦУСЫГ СОРСНЫХОО ГОРЫГ ЭДЛЭНЭЭ ЧИ МУУ ХУЛГАЙЧ ЦАДСАН УУ ЧИ ЭЗЭД ЧИНЬ ХООЛ ШИДЭЖ ӨГСӨН ҮҮ?ТҮМНИЙ ХАРААЛ БАЙНГА ГАЙ ДАГУУЛДАГ ЮМ ШҮҮ АЦАА
MCS-н махранз.
Нэг нам иддэг байсан бол гурван нам нийлж цус�##�даг болох юм гэнэ. ТӨХК-иуд сэхэх биш улам мөхөх нь тодорхой боллоо
Юм бүтээхгүй хүмүүсийг энд тэнд томилж тэжээлгэж хэзээ болих юм бэ намуудаа
Эхнээсээ ирээд өрөө, санд�##� ширээ эзэгнээд суугаад авсан шүү
Гэмгүй царайлчаад хор, хов хутгасан новш билээ. Хчтадад очиж MCSын бууны нохой хийсэн өөдгүй гар билээ. ИХ д ч хийнэ дээ
Эрчим хүчний удирдах түвшний байгууллагад хян�##�т хэрэгтэй шдээ. Гишүүний харъя�##��##�тай хэдэн удирдлага нь хувийн компаниндаа ажилуулж байгаа мэт авиртай ,эрх мэдлээ дураараа гаргасан дарга нар зөндөө. Цэгцлэх хэрэгтэй.
Намууд хулгайчдын үүр болсон тул татан буулгах хэрэгтэй.
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
ЭНЭ НӨГӨӨ MCSн ТАВАНТОЛГОЙГ ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭНД ӨГӨХӨӨР ХЯТАДАД ГЭРЭЭ ХИЙЖ БАЙСАН ГАР БИЗДЭЭ ИЙМЭРХҮҮ ҮЛГЭРИЙН БААТАРУУДЫГ ИХ ХУРЛААС ТАТАЖ ЯЛЫГ Н ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЖООХОН СУУГААД Л ДАРВААН МАГНАЙ ШИГ УЙЛАААААЛ ГАРААД ИРНЭДЭЭЭЭ
Хянах хүмүүс гэж томилсон гэсэн дэ байр орон сууц , унах машинтай болгож өгөөд буцаадаг бичигдээгүй хууль биш журамтай газар бийшдэ . Бүгд мэдэх атлаа мэдээгүй дүр эсгээд л өнгөрнө . Намын нэрээр амташсан хэсэг хүмүүс л энэ улсыг утаанаас ч дор ууж бна да . Өөрөө явж үр нь үлдэх хорвоод яаж амьдраад байгаагаа ч үл мэддэг хэсэг бдаг болтой.
Хаана ашиг байна тэнд Ман нам болон бусад намын хэрэггүй нөхөд орж тэндээс ямагт намдаа завшихыг боддог нь үнэн. ТӨК нь 13 дах ц�##�ингаа ч өгч чадахаа болиод удсан нь МАН нам төрийн эрхэнд гарсанаас болсон гэж боддог. Идэж цуслаж хандаггүй намууд шүү