Малаа даатгуулсан ч хохирч үлддэг хуулийг өөрчилж, малчдад урьдчилсан нөхөн олговор олгодог болгоно

Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улс зудын эрсдэлийг бууруулах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлсэн. Гэвч дийлэнх малчид мал хорогдлын нөхөн олговор авахгүй явсаар даатгалд итгэх итгэлгүй болсон.
- Уг нь индексжүүлсэн гэдэг нь товчоор малчдын хотонд гарсан хорогдлыг баталгаажуулж хохирол үнэлгээг тооцох зардлыг бууруулж, хүртээмжтэй хямд өртгөөр даатгуулах боломжийг олгох хэлбэр.
- Харин МИД нь товчоор гамшигт үзэгдлийн дараа даатгалд хамрагдсан малчдад зохих хэмжээний даатгалын нөхөн олговрыг олгож хохирлыг нөхөх, бэлэн мөнгө, мал олгож тогтолцоог хэлнэ.
Гэтэл дээрх хуулийн зүйчлэлд малчдын хохирлыг тухай бүрд нь барагдуулахаар заагаагүй. Тодруулбал, 2005 онд Засгийн газар санаачилсан малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд малчдын мал хорогдол, хохирлын хэмжээг нэг өрхийн хэмжээнд биш нийт сумын хэмжээнд гарсан хорогдлоор тооцоолж олгохоор заасан байдаг.
Ингэхдээ малын хорогдлын тоог өнгөрсөн жилийн эцэст тоологдсон малын тоонд харьцуулан сумын малын хорогдлын хувийг малын төрөл тус бүрээр гаргаж хорогдлын тооцоолно. Улмаар нийт сумын хэмжээнд тодорхойлон заасан малын төрөл зүйлийн хорогдлын хэмжээ Засгийн газраас тогтоосон нэгдүгээр босго үзүүлэлт буюу 6 хувиас давсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үздэг байна. Мөн уг заалтад гоц халдварт өвчний улмаас устгасан малын хорогдлыг оруулдаггүй.
Өөрөөр хэлбэл, малчид малын индексжүүлсэн даатгалаа жил бүр төлж явсаар нэг өвөл бүх малаа алдсан ч тухайн сумын малын хорогдол 6 хувьд хүрээгүй бол даатгалаас нөхөн төлбөр олгохгүй гэсэн үг.
-10 жил малаа даатгуулсан айл 500 малаа зудад алдсан ч нөхөн төлбөр аваагүй-
Энэ талаар Дундговь аймгийн Өлзийт сумын малчин Д.Отгонбаатараас тодруулахад дараах хариултыг өгөв.
Тус малчин өрх малин индексүүлсэн даатгалд тогтмол хамрагддаг байж. Улмаар 2022 оны өвөл 500 гаруй малаа хорогдуулсан ч даатгалаас нөхөн олговор авч чадаагүй аж.
-Танайх малын индексжүүлсэн даатгалыг хэдэн жил төлж байгаа вэ. Яагаад төлөх болов?
-Сүүлийн 10 жил малын даатгалаа бараг таслалгүй төлсөн. Манайх малчны зээл авдаг. Энэ зээлийг авахад малын индексжүүлсэн даатгал төлсөн байх шаардлагатай байдаг болохоор анх төлж эхэлж байсан. Жил бүр ноолуурын үеэр зээлээ нэг удаа төлөөд эргүүлэн авч бусад зээлээ төлдөг учраас зээлтэй байгаа бүх үед малынхаа даатгалын хамт төлж явсан.
-Малаа хэдэн төгрөгөөр даатгуулдаг вэ?
-Яг таг хардаггүй. Тухайн үедээ янз бүрийн мөнгөн дүнгээр даатгуулдаг. Ямаа гэхэд 100 ямааг 120-300 мянган төгрөгийн хооронд даатгуулдаг. Боломждоо тааруулаад байгаагаа л өгдөг дөө. Бас хонь, адуу гээд тус тусад нь даатгуулдаг.
-Өвөл малын хорогдол их гарах үеэр даатгалаас нөхөн төлбөр өгдөг үү. Авч байсан уу?
-Манайх 2022 оны өвөл 500 гаруй малаа үхүүлсэн. Өвөл хэцүүхэн болж өвс тэжээл ч их үнэд орсон. Арай гэж өвлөө 200 гаруй малын хорогдолтой давсан ч хавар нь шороон болон цасан шуурга хэд хэдэн удаа болж дахиад 300 гаруй малаа үхүүлсэн. Адуу бас хэд үхсэн. Тэгээд нөгөөх даатгалаа санаад нэг асууж үзэхэд, “Хаврын мал тооллогын дараа нийт сумын малын тоо толгойн ангиллаас хамаарч нийт малын 6 хувь үхээгүй л бол даатгалаас бидэнд ямар ч нөхөн олговор өгөхгүй” гэсэн. Сумын хойд талаар өвөлжөө арай дээр байсан болохоор сумын нийт малын хорогдол 6 хувьд хүрээгүй л дээ. Олон жил даатгал төлчхөөд хүнд үед өвс, тэжээл авах мөнгө ч даатгалаас аваагүй дээ. Манайхаас олон малаа үхүүлсэн айлууд нутагт маань бий. Тэд бас юу ч аваагүй.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар хөрсөн дээрээ ийн бууж байна.
-Малаа даатгуулсан 267 мянган малчин өрхийн 18 хувь нь даатагалаас нөхөн төлбөр авчээ-
Сүүлийн жилүүдэд нутгийн ихэнх хэсгээр өвөлжилт хүндэрч малын хорогдол их гарсан. Гэвч Баянхонгор аймгийн зарим сумд болон Сүхбаатар аймгийн зарим сумдаас бусад нутгийн айлууд нөхөн олговор авч чадаагүй байдаг.
Мөн судалгаагаар 10 жилийн турш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрхийн 59.4 сая толгой малыг даатгалд хамруулж, 65 гаруй мянган малчин өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон хэдий ч тус даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь л хамрагдаж, нийт малын 7-10 хувийг л даатгуулж байгаа нь төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын зорилгыг хангахгүй байгааг харуулж байгаа юм.
-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр даатгагч малчдад урьдчилсан нөхөн төлбөр олгодог болгохоор тусгажээ-
Тэгвэл малчдын өмнө тулгамдаад буй дээрх асуудлыг шийдвэрлэхээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн Засгийн газар өргөн барихаар бэлтгэж байгаа. Хуулийн төслийг хаврын чуулганаар орж ирнэ.
Харин өргөн барихаар бэлтгэж буй Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд дараах заалтуудыг өөрчлөхөөр тусгасан байна.
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4, 12.5 дахь хэсгийг нэмнэ.
Тус хэсэгт нь статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан мэдээллийг үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно гэсэн байна.
Тайлбар: Даатгалын тухай хуулийн 10.1.5-д заасны дагуу даатгуулагч нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй. Мөн иргэний хуулийн 439.5 дахь хэсэгт үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцахаар заасан байдаг. Иймд гамшигт үзэгдэл болж байх үед малчдад нөхөн төлбөрийг урьдчилан олгож гамшгийн эрсдэлийг бууруулах нь талуудын эрх ашиг, зорилгод нийцэх тул хуульд ийн өөрчлөлт оруулахаар заажээ.
- Мөн хуулийн 2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг өөрчилнө.
Аймаг, сумдын газар зүйн байршил, цаг уурын гамшигт үзэгдэлд өртөх магадлал харилцан адилгүй байдаг ба малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоосон байгаа нь малчдын даатгалд хамрагдах сонирхлыг бууруулж, даатгалын үр шимийг хүртэхэд сөргөөр нөлөөлдөг.
Уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгаа нь даатгалыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгож, малчин даатгуулагчдын даатгалын хамрагдалтад нөлөөлж байгаан судалгаагаар харагджээ.
Тиймээс тус хуулийн 7.2-т заасан босго үзүүлэлтийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийн саналыг харгалзан тогтооно гэсэн нөлөө бүхий хоёр нэмэлт өөрчлөлтийг хуульд тусгасан байна.
Эдгээр нэмэлт заалтууд нь малын хорогдлыг тогтоож, нөхөн олговор олгохдоо сумын нийт хорогдлоор тооцоолдог байдлыг өөрчлөх, мал хорогдсоны дараа биш хорогдохоос нь өмнө малчдад урьдчилсан дэмжлэг үзүүлж мал хорогдохоос сэргийлэх зэрэгт чиглэсэн байгаа юм. Харин малчид малаа хэдэн төгрөгөөр даатгуулах эсэхээ өөрөө сонгодог байх зэрэг заалтуудыг хэвээр үлдээжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
ДААТГАЛ , БАНКНУУД , ББСБ ынхан ТӨРИЙН ИВЭЭЛД ОРЖ ДААМ ГАРЧИХСАН ШҮҮ ДЭЭ . БАНК хугацаагүй хадг�##�амжийг хүүгүй болгож ард түмний банкин дахь мөнгийг өдөр бүр өндөр хүүтэй эргэлдүүлж гүйлгээ дутамд мөнгө татдаг болсон . Даатг�##� бол ямар нэгэн ш�##�таг ш�##�тгаан олоод даатг�##� олгохгүй байхаар төрөөр хамга�##�уулчихсан мөнгө сав авдар . ББСБ бол з�##�ьтай нөхдийн сангуудаас бага хүүтэй мөнгө асар ихээрээ авч өндөр хүүтэйгээр барьц�##�дуулдаг зээлүүлдэг бас томчуудын хийдэг л ажил даа .
жинхэнэ дээрэм шиг даатг�##� вэ, сумын нийт м�##�аас хорогдохгүй бол, бүх м�##�аа �##�дсан айл ч хохино болдог хэрэг үү? гэтэл тухайн айл л даатг�##�аа төлж байгаа биздээ, юу ч ойлгосонгүй, тэгээд зээл өгөхдөө даатг�##� төлөөгүй бол өгөхгүй гээд дарамтлаад авдаг... одоо шинэ хуулиар өөрчлөхдөө м�##� нь үхэхээс өмнө даатг�##�аас өвс тэжээлийн мөнгө өгөх юмуудаа, тэхээр хүн хадлангаа бэлдэх үү?
Моголын даатг�##� бол үнэхээрийн луйвар бдаг юм бна машин мөргөсөн хүн номин даатг�##�тай гээд дуудаж номин даатг�##�д бичиг баримтаа бүрдүүлж өгөөд 14 хоногын дараа мөнгө орно гэсэн тэгсэн одоо мөргөсөн хүн чинь манайхаар даатгуулсаны 2 хоногын дараа цуц�##�сан бна нөхөн төлбөр өхөх боломжгүй гэнээ
Энэ л�##�рууд төсвиин хөрөнгиииг цацах шигл хэниии м�##� м�##�лаад байгаа юм
М�##�ын нам м�##�аа ярина, машин, эд хогшил, гэр оронтой 2700000 хүн бий шүү