Нийгмийн

“Мөсний хатан” гэгддэг хар тамхины наймаачин С.Баярмаагийн есөн удаагийн үйлдлийг тогтоожээ

“Мөсний хатан” гэгддэг хар тамхины наймаачин С.Баярмаагийн есөн удаагийн үйлдлийг тогтоожээ

“Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон иргэн С.Баярмааг хууль сахиулагчид өнгөрсөн долоо хоногт хил дээрээс саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр Бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн. С.Баярмаа 2015 онд хилээр 93 гр “мөс” оруулж ирээд баригдсан. Улмаар 2016 онд Баянгол дүүргийн шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноосон ч С.Баярмаа оргон зайлж, БНХАУ руу зугтжээ.

Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, элдэв арга хэрэглэн, хугацаа “идэж” байсан юм. Улмаар 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн дагуу Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээтүүдийн хилийн хоригийг түр цуцалсан нь түүнд оргон зайлах боломж олгожээ.  

Түүнээс хойш эрэн сурвалжлагдаж байсан С.Баярмааг өнгөрсөн долоо хоногт баривчлан, өдгөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Байцаалтын явцад С.Баярмаа тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн Х.Мөнх-Эрдэнэ гэх залуутай хамтран Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэн, наймаалсан есөн удаагийн үйлдлийг нь илрүүлжээ.

Н.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2020 17:11

Баяраа чи Баярмаагаа яажаан бэээ хаха

Зочин
Зочин
1 сар 17, 2020 02:23

Kkk yag tegeed yu bolsiin yuuch oilogsongui ene medeenees eswel huuli hereg alga eswel ene medee hereg alga

bla2
bla2
1 сар 17, 2020 05:41

boljee bolj muusaan mos kokain elistii ice ntr geed hogiin yum heregeldeg g###gnuudiiig barij awaad hataah gazar ni nasaar ni narsand hataa

Холбоотой мэдээ

Back to top button