ДЭЛХИЙ

Хорио цээрийн улмаас БНХАУ-ын агаарын бохирдлын хэмжээ эрс буурчээ

БНХАУ-ын агаарын бохирдлын түвшин эрс буурч байгааг хиймэл дагуулын зураг харуулж байна. Энэ нь “COVID-19” халдварын улмаас үүссэн эдийн засгийн удаашралтай холбоотой гэж АНУ-ын сансар судлалын агентлаг “НАСА”-аас мэдээлжээ.

“НАСА”-ийн эрдэмтдийн хэлж буйгаар азотын давхар ислийн хэмжээ буурсан нь автомашин болон үйлдвэрлэлийн байгууламжаас ялгарч буй хорт хий багассантай холбоотой аж.

"Ийм өргөн талбайд ийм огцом бууралт болж буйг бид анх удаа харж байна” гэж “НАСА”-ийн Годдард сансрын нислэгийн төвийн агаарын чанарын судлаач Фэй Лю хэлсэн байна.

Тэрээр 2008 онд эдийн засгийн хямралын үеэр азотын давхар ислийн агууламж буурч байгааг ажигласан боловч бууралт нь энэ үетэй харьцуулбал аажмаар буурч байсныг онцлов.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-03-01 21:29

Ковид19 агаарын бохирдолтой холбоотой юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button