ДЭЛХИЙ

Люксембург улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс болов

Люксембург улс өнөөдрөөс /2020.03.01/ эхлэн автобус, галт тэрэг, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгожээ. Ийнхүү тус улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс болж байна.

Энэ нь галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн тасалбарт хамаарахгүй юм байна. Тус шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 41 сая еврогийн зардал гарч буй аж.

Тус улсын Засгийн газар 2018 оны зунаас эхлэн 20 хүртэлх насны хүүхэд, залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон байна. Харин насанд хүрэгчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хоёр еврогийг үнэ бүхий хоёр цаг зорчих эрхтэй тасалбар худалдан авдаг байжээ. Хоёр цагийн хугацаанд 2,590 квадрат метр газар нутагтай тус улсыг бараг бүхэлд нь тойрох боломжтой аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button