Үйлдвэрлэгч

ФОКУС: Газар тариалан, ХАА, уул уурхай, аялал жуулчлал, зуслангийн ТОР, ТОРОН ХАШАА үйлдвэрлэгч

Монгол Улсын дотоодын төмөр тор, торон хашааны зах зээл маш өргөн. Энэ утгаараа манай улсын эдийн засгийн хөгжилд уг үйлдвэрийн эзлэх хувь, ач холбогдол, бусад салбарт үзүүлэх хүчин зүйлс улам нэмэгдсээр байна.

МАЛЫН БЭЛЧЭЭР, ТАРИАЛАНГИЙН ГАЗАР, УУЛ УУРХАЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ЗУСЛАНГИЙН ХАШААГ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Тухайлбал, Засгийн газраас гаргасан тариалангийн болон мал аж ахуйн бэлчээр газрыг бүс болгон зааглах тухай тогтоолын дагуу иргэд болон аж ахуй эрхлэгчид зайлшгүй хашаа авах хэрэгцээ шаардлага тулгарав. Дэлхийн жишигт тариалангийн болон мал аж ахуйн бүс нутгийг хуваасаар багагүй хугацаа өнгөрөөд байна.

Нөгөөтээгүүр, томоохон уул уурхайн ажил эрхэлж буй компаниуд аюултай бүс нутгаа хашаагаар зааглаж, хүн болон мал амьтан эрсдэх зэрэг олон эрсдлээс хамгаалах шаардлагатай болов.

Мөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид тодорхой тооны малыг хэсэг хугацаанд үндсэн сүргээс тусгаарлаж, эрүүл ахуй, малын тарга тэвээрэгт анхаарах, вакцин туулга зэргийг хийж гүйцэтгэн экспортод гаргахад мөн л тусгаарлах хашаа хэрэгтэй болдог.  

Түүнчлэн, нийслэл хотод зуслангийн газартай 160 гаруй мянган өрх бий гэх тоон судалгаа бий. Тэд ихэвчлэн модон хашаатай бөгөөд энэ нь 5-10 жилийн дараа өгөрч унадаг бол торон хашаа эдэлгээ даахуйц байдаг тул байгаль орчинд ээлтэй гэж хэлж болохуйц.

Энэ мэтээр Монгол Улсад төмөр тор, төмөр торон хашааны үйлдвэрийн эрэлт хэрэгцээ тун ч өдөр боловч Монголд эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хомс юм. Иймд бид энэ удаа уншигч та бүхэнтэйгээ Монголын анхны төмөр тор, төмөр торон хашаа үйлдвэрлэгч “Хос-Эрхэс” ХХК-ийн “Фокус” үйлдвэрийг сурвалжилснаа хүргэж байна.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 40 ХУВИЙГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛДВЭР

Арван жилийн түүх, туршлагатай энэ үйлдвэр одоогоор 9 төрлийн бүтээгдэхүүн 20 загвараар үйлдвэрлэн гаргадаг. Тухайлбал, хатуу өргөст тор, зөөлөн өргөст тор, ногоон бүрээстэй төмөр торон хашаа, цэгэн гагнуурын торон хашаа, нэхмэл торон хашаа, сүлжмэл торон хашаа, өргөст тор зэргийг дурдаж болно. Анх зөвхөн гагнасан тор үйлдвэрлэн гаргадаг байснаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу бүтээгдхүүнүүдийнхээ тоо хэмжээг нэмсээр ийн өргөжиж.

Монгол улсдаа анхны бөгөөд цор ганц энэ үйлдвэр дотоодын зах зээлийн 15-20 хувийг хангаж байгаа бөгөөд яг энэ хүчин чадлаараа 40 хувийг нь хөнгөхөн хангах боломжтой аж. Хэрэв бүх хэрэгцээг дотоодоос хангах бодлого баримталбал, уг машинуудыг нэмж суурилуулснаар бүрэн хангах боломжтой бүрдэнэ. Харамсалтай нь, эдний бүтээгдэхүүнүүд зах зээл дээр БНХАУ-ын хямд бараатай шууд өрсөлддөг учир үнийн хувьд тэгш бус байдал аргагүй үүсдэг аж.

Эдний үйлдвэрийн хамгийн том хүндрэл нь энэ. Өрсөлдөөн дотоодын үйлвэрүүдэд давуу боломж олгодоггүй тул импортоор шууд оруулж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнүүдэд зах зээл дээр ялагдах нь олонтаа. Гэвч чанарын хувьд ялагдах гэдэг үг энэ үйлдвэрт тохирохгүй.

Учир нь эдний бүтээгдэхүүнүүдийг чанарыг үнэлсэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын болон Солонгосын компаниуд эднийхээс бүтээгдэхүүнээ авдаг. Харин Монголчууд өөрсдөө эсрэгээрээ, хятад төмөр торон хашааг авдаг аж.

Олон жилийн туршид бүтээгдэхүүнийхээ чанарыг яс “барьсан” тэд хятад хямд төмрөөр хийх хашааны тендерт оролцдоггүй гэдгээ хатуухан хэлэв. Учир нь хүнд хямд чанаргүй бүтээгдэхүүн хийж өгснөөр бүтээгдэхүүний үнэ цэнэ, компанийн босгосон стандартыг унагана гэж үздэг.

Тиймдээ ч үнээ багасах боломжгүй. Хэрэв том зах зээл дээр жигд захиалга аваад байвал үнэ багасах боломжтой. Мэдээж БНХАУ-ын зах зээлтэй өрсөлдөж байгаа тул үнэ бууруулах нь онцлох зорилтуудын нэг мөнөөсөө мөн. Гэвч шууд төлөвлөлтгүйгээр багасгах боломжгүй.

Нөгөөтээгүүр, дэлхийн зах зээл дээр ЖДҮ-ийн зээлийг 8-10 жилийн хугацаатай, жилийн 5-6 хувийн хүүтэй олгодог. Ингэж байж дотоодын үйлдвэрүүд хөгждөг. Гэхдээ үүнийг худалдааны биш үйлдвэрлэлийн зээл гэдгийг дахин сануулах нь зүй болов уу. Гэтэл энэ мэт сайн жишиг болсон үйлдвэрүүд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч, үйлдвэрлэл явуулаад бүтээгдэхүүн гаргаж, түүгээрээ БНХАУ-ын зах зээлтэй өрсөлдөнө гэдэг тун хүндхэн сорилт юм.

ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ – ҮЙЛДВЭРИЙН БАЙРААР ЗОЧИЛЛОО

Биднийг “Фокус” үйлдвэртэй танилцахаар очиход оч үсэргэж төмөр гагнах, чанга дуутай том төхөөрөмжүүд нэгэн зэрэг ажиллах нүсэр орчин угтан авлаа. Үйлдвэрлэл ямар дараалалтай, хэрхэн явдагийг Үйлдвэрийн ахлах ажилтан Н.Энх-Од бидэнд танилцуулсан юм.

НЭГ. РЕЗИНЭН БҮРЭЭСТЭЙ МАШИНЫ ТОНОГ ТӨХӨӨРМЖӨӨС ГАРАХ ХАШААНУУД

Үйлдвэрийн хамгийн эхний төхөөрөмж бол резинэн бүрээстэй бүтээгдэхүүн гаргах машин байв. Эхлээд түүхий эд болох төмөр утсыг автомат машины тусламжтайгаар зүлэг ногоон өнгөөр будна. Үүрмэг хэлбэртэй хатуу будгийг машинд хийж дүүргэсний дараагаар халаагуураар хайлуулж, төхөөрөмж автоматаар будгаа түлхэж, төмөр утсаа будна. Өндөр хэмд будагдсан халуун төмөр утсыг тасалгааны хэмтэй усаар хөргөж бэлэн болгоно. Төмөр утасны бэлдэцийг шууд энэ чигээр нь худалдан авдаг бөгөөд Монгол Улсад нарийн төмөр утас үйлдвэрлэдэггүй тул ийн худалдан авахаас өөр аргагүй.

Уг төхөөрөмжийг өдөртөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал, 10 метртэйгээр 30 ширхэг, цаашилбал түүнээс илүүг гаргах боломжтой.

Эндээс гарсан төмөр утас дараагийн машины дамжлагаар орж хашаа болон гарч ирнэ. Сая бэлэн болсон резинэн будагтай бүтээгдэхүүнийг хоёр дамарт углаж сүлжмэл торон хашааг автомат төхөөрөмжөөр сүлжиж, гагнана. Эндээс 10 метрийн урттай, 1.5-.1.6 метрийн өндөртэй хашаа гагнагдан гарч, бүтээгдэхүүнийг автоматаар хуйлж, 10 метр тутамд төхөөрөмж дохио өгч таслагдана.

Энэ хашааг малын хашаанаас гадна хөлбөмбөгийн талбай, тариалангийн талбай, мод тариалалтын хашаа, худгийн хашаа гэх мэт олон зориулалтаар ашиглах боломжтой. Ийм хашааг дээрх төхөөрөмжөөр өдөртөө 400-500 метрийг гаргаж болох аж.

ХОЁР. ЦЭГЭН ГАГНУУРЫН, СОЛОНГОС ТӨМӨР ТОРОН ХАШАА

Бүтээгдэхүүний түүхий эд болон тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирдэг энэ төрлийн хашаа нь 5мм хатуу утас, цайрдсан трубанаас бүтнэ.

Энэ нүсэр төхөөрөмжөөс 2 метрийн урттай, 0.6 - 2 метр хүртэл өндөртэй цэгэн гагнуурын тор үйлдвэрлэгдэн гардаг. Эхлээд 5 мм цайрсан ган утсаа хөндлөн утас цувах аргаар тайрч авна. Энэ нь мөн л автомат машины хийх ажил учир хүний гар оролцохгүй. Харин үргэлжлүүлэн уг хөндлөн утсыг хүний гараар автомат машин руу унагахад машин тусгай тохируулгын дагуу автоматаар гагнаж хашаа болгон гаргадаг технологи аж.

Уг машин нь цэгэн гагнуурын үндсэн 36 толгойтой. 36 дамранд түүхий эдээ сүвлэж, 36 ширхэг төмөр утас уг төхөөрөмж рүү орж ирнэ. Өмнө тасалсан төмөр утсууд эдгээр хатуу утас дээр унаж гагнагдах бөгөөд гарч ирсэн бүтээгдэхүүнийг мөн 12 толгойгоор зэрэг өрөмдөж цоолсон шонд суурилуулан хашаа бэлэн болно.

ГУРАВ. ТАРИАЛАНЧ, МАЛЧДЫН СОНГОЛТ – НЭХМЭЛ ТОРОН ХАШАА

Тун хөнгөн бөгөөд бөх бат, уян хатан энэ хашаа бол нэхмэл торон хашаа. Ихэвчлэн малчид, тариаланчдыг тусгаарлахад ашигладаг энэ хашааг 100 метрийн урттай 1.20 метрийн өргөнтэйгөөр, 20х20 см-ийн нүхтэй үйлдвэрлэн гаргадаг. Өдөрт 1 км хашаа үйлдвэрлэх хүчин чадалтай уг төхөөрөмжөөс гарах бүтээгдэхүүн өмнөх хашаануудыг бодвол илүү сийрэг байна.  

ДӨРӨВ. ӨРГӨСТ ТОР

Монголчуудын хэлж заншсанаар өргөст торыг үйлдвэрлэн гаргах хоёр ч машин энд байв. Нэг нь зөөлөн нөгөө нь хатуу өргөст тор үйлдвэрлэн гаргадаг аж. 100 метр, 200 метр гэсэн хоёр төрлийн урттайгаар үйлдвэрлэдэг энэ машин өдөртөө л 2 км орчим өргөст тор гаргах хүчин чадалтай. Өргөснүүдийн үзүүр автомат машинаар хурц болж таслагддаг учир хамгаалалтын зориулалтаар ашиглах нь элбэг.

ТАВ. ХУУРАЙ БУДГИЙН СОЛОНГОС ҮЙЛДВЭР

Тоног төхөөрөмж, түүхий эдийг мөн л БНСУ-аас бүрдүүлсэн энэ үйлдвэрийн байр зуухны хүчдэл, халаалт тохируулах хэсэг, дамжуулах халаалтын бункер, бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх шугам, будгийн камер, халаалтын зуух, хуурай будгийг үлээх камер зэрэг хэсгүүд бүрдэнэ.

Энгийнээр тайлбарлавал, хуурай будаг нь эмэгтэй хүний энгэсэг, шороо шиг нунтаг бөгөөд бүтээгдэхүүн дээр тогтох чадвар маш сайн, эрүүл, хүний биед хоргүй эко гэдгээрээ тун ч алдартай. Нөгөөтээгүүр, будгийн үйлдвэрт ажиллаж буй ажилчдад ч хор хөнөөлгүй байдаг гэдгийг онцлон тэмдэглэв.

Үйлдвэрлэлийн явцад хуурай будгийг тусгай камерт бүтээгдэхүүн рүү тал талаас нь шүршиж, халуун агаарт оруулах халааж, бүтээгдэхүүнтэй барьцалдуулан түүнийгээ хөргөөж гаргах технологи юм. Одоогоор уг будгийг зөвхөн хашаа будахад ашиглаж байгаа хэдий ч дугуйн обуд зэрэг автомашины тоног төхөөрөмжүүдийг ч будах боломжтой юм байна.

Манай улс жил бүр 60-100 үндсэн нэр төрлийн төмөрлөг бүтээгдэхүүн, ган, ширмэн болон өнгөт металлын цувимал, цутгамал эдлэл,үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг, эд анги, төмөр хашаа, төмөр тор зэргийг импортоор авч байна. Аж үйлдвэрийн салбарын үндэс суурь болсон төмөрлөгийн үйлдвэрлэлийг дотооддоо үе шаттай хөгжүүлснээр эдгээр олон нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангах бүрэн боломжтой.

Холбогдох утасны дугаар: 91252525, 91242424, 91040404

Пэйж холбоостой ЭНД ДАРЖ танилцана уу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-03-02 14:16

Дотооддоо юм хийж бүтээж байгаа баялаг бүтээлчдийг танилцуулж байгаад баярл�##�аа.

Зочин
Зочин
2020-03-02 15:48

Tsag uyee olson medeelel baina. Mundag hamt olond ajliin amjilt.

Зочин
Зочин
2020-03-02 21:31
Reply to  Зочин

Bayrallaa

дээд чоно
дээд чоно
2020-04-04 02:33

монгол улс төмрийн хүдэр боловсруулдагүй шүү дээ зөв өнцгөөс харж зөв ойлгуул

zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 04:20

I got what you mean , thankyou for putting up.Woh I am glad to find this website through google. "Do not be too timid and squeamish about your actions. All life is an experiment." by Ralph Waldo Emerson.

buy furosemide online
buy furosemide online
2021-09-26 05:59

Where To Purchase Bentyl Direct Overnight Shipping Visa Accepted

Neurontine
Neurontine
2021-10-12 11:14

Vente Cialis Authentique

Propecia
Propecia
2021-11-07 16:40

Propecia Similares

buy online cialis
buy online cialis
2021-11-08 01:58

Cialis Mit Alkohol

Lasix
Lasix
2021-11-08 15:11

Cialis Canada No Prescription

prednisone uses
prednisone uses
2021-11-13 03:22

Buy Tidamax Real Cheap

does viagra keep you hard
does viagra keep you hard
2021-11-13 23:41

Ed Pills At Walmart

Priligy
Priligy
2021-11-16 16:44

Sildenafil 50 Mg

gabapentin classification
gabapentin classification
2021-12-08 00:07

Propecia En Pharmacie Prix

neurontin generic
neurontin generic
2021-12-09 08:57

Propecia Spermiogramma

Холбоотой мэдээ

Back to top button