УЛС ТӨР
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Ж.Сауле, Б.Лхагважав, С.Сугир нар ЗААЛНААС нэрээ дэвшүүлжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИх-ын 2020 оны сонгуульд нэр дэвших 76 эрхмийн нэрийг урьдчилсан байдлаар гаргаж, Бага хурал руу оруулаад байна. Бага хурлын үеэр дараах заалнаас хүмүүс заалнаас нэрээ дэвшүүлээд байна. Үүнд,
Дэд сайд Ж.Сауле: Баян-Өлгий аймагт,
МХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан Б.Лхагважав: Хан-Уул дүүрэгт,
Дэд сайд Б.Батбаяр: Булган аймагт,
С.Сугир: Өмнөговь аймагт,
Т.Бадамсүрэн: Дорнод аймагт,
Аудитар асан Д.Хүрэлбаатар: Төв аймагт нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, заалнаас нэрээ өгөөд байгаа аж.
МАН-ын дүрмийн дагуу уг горилогчдыг дэмжих эсэхийг санал хураалт явуулж, Удирдах зөвлөлөөр дахин нэрсээ нэгтгэх юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмээд нэмээд дээд тал нь 30 хүн УИХ-ын гишүүн болохоор бна,Өвөө нараа амраахгүй дээ.
Лхагважав уул нь хэрэгтэй хүн байсан юмсан.