Нийгмийн

ШУУРХАЙ: Төрийн ордонд эерэг тохиолдол илэрч, хорио тогтоолоо

Төрийн ордны зүүн жигүүрт 3 цагийн хөл хорио тогтоожээ. Учир нь тус жигүүрийн хоёр давхрын нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд Төрийн ордны зүүн жигүүрийг өрөө өрөөнд нь түр тусгаарлах арга хэмжээг аваад байгаа аж.

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ-д РСR шинжилгээ хийлгэхээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Өнөөдөр 17:00 цагаас УОК хуралдахаар тов зарлаад байсан ч Төрийн ордонд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоов.

Шинжилгээний хариу гурван цагийн дараа гарах бөгөөд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол нь сантехникийн албаны ажилтан байсан гэх мэдээлэл байна. Одоогоор Төрийн ордон руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zygere zyger. tusgairlasan ge bizde koronatai shijigtei hymyse . 1 eswel ordnihon shinjilgeend hamragdaagyi um u haashaanii

Холбоотой мэдээ

Back to top button